Вьетнамын анхны алт

Спорт

90 сая хүнтэй Вьетнам улс зуны олимпийн түүхэн дэх анхны алтан медалиа Риогоос авлаа. Түүхэн амжилтын эзэн болсон хүн нь мэргэн бууч Хоан Сюан Вингх байв. Тэрбээр эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалын финалд 202.5 оноо авч, аваргалсан юм. Хоёр, гуравдугаар байрт Бразилын Ф.Алмейда, Хятадын Пан Вэй нар оржээ. Вьетнамчууд өмнө нь олимпийн наадмаас хоёр мөнгөн медаль хүртээд байсан.

“Сидней 2000” олимпод тэквондоч Тран Хиеу Нган үзүүрлэж, түүхийн шинэ хуудас нээсэн бол Бээжингийн олимпод хүндийг өргөлтийн тамирчин нь мөнгөн медаль хүртэж байв. “Аз жаргалаа үгээр илэрхийлэх аргагүй байна. Учир нь энэ бол манай улсын түүхэнд анхны алтан медаль шүү дээ. Би энэ өдрийг хэзээ ч мартахгүй” хэмээн Вингх өгүүлжээ.


САНАЛ БОЛГОХ