“Rio Tinto” TRQ дэх эзэмшлийн хувиа нэмэхгүй

Мөнгө ба бизнес

“Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” дэх эзэмшил хувиа нэмэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тус групп “Turquiose Hill Resources”-ийн 50-иас дээш хувь буюу хяналтын багцыг дангаараа эзэмшдэг. Улмаар “Оюутолгой”-ийн гуравны нэгийг “Turquiose Hill Resources”-аар дамжуулан эзэмшиж байгаа юм. Сүүлд “Rio Tinto” группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Зөвхөн ашигтай үнээр орд худалдан авах сонирхолтой” байна гэж мэдэгдсэн.

Харин өнөөгийн нөхцөл байдалд зэсийн салбарт худалдан авалт хийхэд уурхайнуудын үнэ хэт хөөсөрсөн гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна “Rio Tinto” групп Австрали дахь “Mount Pleasant” нүүрсний уурхайгаа 220 сая ам.доллараар “MACH Energy Australia”-д худалдахаар болсон байна. Тус компанийн зүгээс үнийн уналтаас үүдэн нүүрсний уурхайгаас татгалзах бодлого баримталж байгаа аж. Энэ бодлогын хүрээнд 2013 оноос хойш нийт 4.7 тэрбум ам.долларын хөрөнгөө худалдсан байна.


САНАЛ БОЛГОХ