М.Энхболд: УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн төслүүдийг батлах шаардлагатай байна

Мэдээ

Намрын чуулганаас өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг батлах шаардлага үүсэж байна гэж УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдээд байна. Үүнээс гадна "Засгийн газар шуурхай ажиллан, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай байгааг анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгэндээ дурдсан юм. Ээлжит бус чуулганыг энэ сарын сүүлээр эхлүүлнэ гэсэн албан бус мэдээлэл байгаа ч УИХ-ын даргын зөвлөлөөр ээлжит бус чуулганыг хэзээ эхлүүлэх, ямар асуудал хэлэлцэхийг эцэслэн батлах юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээтэй харьцуулбал түүхэндээ хамгийн өндөр алдагдлыг Засгийн газар энэ жил үүрэхээр байгаа, түүнчлэн Олон Улсын Валютын Сангийн “стэнд бай” хөтөлбөр нь валютын орох урсгалыг нэмэгдүүлэх боломжит сонголтуудын нэг байж болно гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлээд байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч "Эдийн засгийн тусгай хөтөлбөр" хэрэгжүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм.


САНАЛ БОЛГОХ