Харвонитой ижил эмийг Энэтхэгээс оруулж иржээ

Эрүүл мэнд

Элэгний С вирусыг эмчлэх харвони эмийг өнгөрсөн арванхоёрдугаар сард оруулж ирсэн. Эхний ээлжинд эмчилгээнд яаралтай хамрагдах ёстой 1600 иргэнд сонгогдсон эмийн сангуудаар дамжуулан худалдаж эхэлсэн юм. Харвони эмийн үр дүн болон нөөцийн талаар Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунтуяагаас тодруулахад “харвони эмийн нөөц 10 мянган ширхэг үлдсэн байгаа. Хэрэв шаардлагатай бол тухайн өвчтөн эмчийн тавьсан оношийн дагуу эм худалдан авах бүрэн боломжтой. Эмийн үр дүнгийн хувьд маш сайн байгааг эмч болон өвчтөнүүд хэлж байгаа. Одоогоор эмийн эрэлт, нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна” гэв.

Тэгвэл харвони эмийн патентийн дагуу Энэтхэг улсад үйлдвэрлэсэн ижил төрлийн үйлчилгээтэй 850 мянган эмийг импортолжээ. Одоогоор өвчтөнүүд энэхүү эмийг хэрэглэж байгаа аж. Тиймээс гурван курс эмчилгээ хийгдсэний дараа буюу гурван сарын дараа эмийн үр дүнгийн талаар танилцуулах юм байна. Энэхүү эм нь харвони эмээс арай хямд буюу 250 ам.долларын үнэтэй юм байна. Түүнчлэн В вирусийн эмийг эрүүл мэндийн даатгалын жороор хөнгөлөлттэй олгож байгаа аж.


САНАЛ БОЛГОХ