У.Болт: Би түүх бүтээхийн тулд ирсэн

Спорт

Дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн спринтер Усэйн Болт хөгжөөн дэмжигчдэдээ хандан цахимаар мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Би Усэйн Болт байна. Би түүх бүтээхийн тулд Риод хүрэлцэн ирлээ. Та миний уралдааны тасалбарыг хэдийнэ авсан биз дээ. Тун сайхан мөч байх болно” хэмээн ярьжээ. Болт 2008, 2012 оны олимпод 100, 200 болон 4х100 метрт түрүүлж, зургаан алтан медальтай болоод буй.

Ингэснээр тэрбээр олимпийн ойрын зайд аваргаа хамгаалсан анхны гүйгч болсон билээ. Энэ жил ч түүнийг гурван алт авна гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Түүний гол өрсөлдөгчөөр нутаг нэгт Й.Блейк тодроод байгаа юм.


САНАЛ БОЛГОХ