Мах, хүнсний ногооны үнэ буурчээ

Мэдээ

Нийслэлийн Статистикийн газраас хүнсний үнийн талаарх мэдээллийг танилцууллаа. Гол нэрийн бүтээгдэхүүнүүдээс харвал махны үнэ долдугаар сараас буурсан байна. Тухайлбал үхрийн цул махны үнэ 1.9 хувиар, хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар буурсан бол гурилын үнэ тогтвортой байгаа ажээ. “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ зэрэглэлээсээ хамаарч 800-1500 төгрөгийн хооронд байгаа бол “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1289 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний гол нэрийн ногооны үнэ улирлын шинжтэйгээр эрчимтэй буурч байгаа аж. Монгол төмсний үнэ 6.0 хувиар буюу 60 төгрөгөөр, монгол лууван 7.0 хувиар буюу 155 төгрөгөөр, монгол байцаа 14.6 хувиар буюу 180 төгрөгөөр, монгол манжин 5.2 хувиар буюу 130 төгрөгөөр, хятад сонгино 4.9 хувиар буюу 65 төгрөгөөр буурсан байна.


САНАЛ БОЛГОХ