НҮБ-ын хүрээний ашигт малтмалын нөөцийн ангиллын талаар хэлэлцэв

Мэдээ

НҮБ-ын Европын эдийн засгийн комисс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг энэ оны экспертүүдийн олон улсын хурлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн   яамтай хамтран Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Уулзалтаар Энергийн болон хатуу ашигт малтмалын нөөц, баялгийн НҮБ-ын хүрээний ангиллын хэрэглээ, ач холбогдлын талаар хэлэлцсэн юм. Монгол Улсын хувьд Ашигт малтмалын тухай хуульд орсон 2014 оны өөрчлөлтийн дагуу ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хорооны загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэй тайлагнах Монгол Улсын заавар буюу "MRC Code"-ийг гарган хэрэгжүүлж эхлээд байна.


САНАЛ БОЛГОХ