Хууль нь чамбай ч хэрэгжүүлэх бэлтгэл алга

Ярилцлага

70 гаруй журмыг боловсруулж, батлахад 3-6 сарын хугацаа шаардлагатай

Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр болгон өөрчлөх хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Нэгэнт баталсан хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шалтгаанаа ч Засгийн газраас тайлбарлаж буй. Харин энэ талаар салбарын мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг сонирхохоор өмгөөлөгч Р.Батрагчаатай ярилцлаа.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах шалтгааныг та хэрхэн харж байгаа вэ?

-Хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах хоёр шалтгаан бий гэж харж байна. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хууль ёсчлогдоогүй. Ингэснээр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль хэрэгжих боломжгүйд хүрээд байгаа юм. Учир нь Эрүүгийн хуулийг шинээр баталж, хэрэгжүүлэхэд дээрх хуулиуд зайлшгүй дагалдаж батлагдах ёстой. Товчхондоо, цогц хууль хэмээн ойлгож болно. Аль нэг хуулийг нь дангаар хэрэгжүүлэх боломжгүй.

Хоёрдугаарт, хуульчид Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуультай бүрэн танилцаагүй байна. Өөрөөр хэлбэл, хуульчид дээрх хуулийн талаар нарийн ойлголт дутмаг байгаа. Ойлголт дутмаг байгаа учир сургалт зайлшгүй явуулах ёстой. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль батлагдсаны дараа шүүх, прокурорын байгууллагын дунд сургалт явуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг зөрчлийн эцсийн шатанд ажилладаг хүмүүсийг сургасан атлаа анхан шатанд ажилладаг өмгөөлөгч, “Монгол Улсад нэгэнт бий болсон эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсөв, санхүүгийн бодит байдлаа ард түмэндээ ил тод мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж байгаа нь маш зөв эхлэл” хэмээн Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Матай онцоллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн пүрэв гарагт ОУВС- гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Коши Матайтай уулзсан юм. Энэ үеэр ОУВС- гийн төлөөлөгчид Ерөнхий сайд Хууль нь чамбай ч хэрэгжүүлэх бэлтгэл алга мөрдөн байцаагч нарыг сургалтад хамруулаагүй.

Эдийн засаг болон техникийн нөхцөл байдлын хувьд бэлтгэл ажил хангагдаагүй байна

Энэ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих бололцоо бий болгохын сацуу анхан шатандаа хүнд суртал бий болгохыг үгүйсгэхгүй аргагүй. Тиймээс зайлшгүй сургалт явуулах ёстой. Үүнээс гадна дээрх багц хуультай холбогдуулан 70 гаруй журмыг шат шатны байгууллагадаа батлах ёстой. Өнөөдрийн байдлаар боловсруулагдаж, батлагдсан журам алга байна.

Товчхондоо, нэн тэргүүнд дээрх журмуудыг баталсны дараа сургалтыг зохион байгуулах ёстой юм.

-Бүх журмыг баталж бүрдүүлэхийн тулд хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?

-Цаг хугацааны хувьд тулчихсан байна. Дээрх журмуудыг боловсруулж, батлахад 3-6 сарын хугацаа шаардлагатай. Үүний дараа сургалтыг зохион байгуулахад мөн л зургаан сарын хугацаа шаардлагатай. Тиймээс Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр болгон өөрчлөх гэж байгаа нь хангалттай хугацаа биш. Хуульчид хуулиа бүрэн ойлгосны дараа хэрэглэнэ шүү дээ.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих боломжгүй гэж ойлгох уу?

-Тийм ээ. Тухайлбал, гэрийн хорионд оруулах ялын төрлийг хэрэгжүүлэх боломжгүй байна. Учир нь эдийн засаг болон техникийн нөхцөл байдлын хувьд бэлтгэл ажил алга. Үүнийг шийдэхийн тулд зайлшгүй хөрөнгө санхүү төсөвлөх хэрэгтэй. Товчхондоо, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаагүй байна.

-Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө хэлэлцэж, баталж чадах уу?

-Цаг хугацааны хувьд мөн л амжихгүй.

-Монгол Улс анх удаа хэрэг, зөрчил хоёрыг ялгаж хоёр хуулийг батлаад байгаа. Мөн ялын төрлийг нэмэгдүүлж, гэрийн хорионд ял эдлэхээр болсон гээд давуу тал олон бий. Судлаач хүний хувьд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэр чамбай болсон хэмээн үзэж байгаа вэ?

-Олон улсад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиас тухайн улс хүний эрх, эрх чөлөөг хэр хангаж байгаа вэ гэдгийг хардаг. Энэ удаагийн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд чамбай болсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зарим хэргийг захиргааны хэрэг хэмээн үзэж, шийдвэрлэж байгаа. Тэгвэл шинээр баталсан дээрх хуулиудаар үүнийг нэг мөр шийдсэн. Энэ бол дэвшил.

Хэрэв хууль хэрэгжих явцад зөрчил дутагдалтай зүйл ажиглагдвал тухайн үед нь өөрчлөлт оруулах боломж нь хуулиараа нээлттэй бий.

-Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэснээр Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулах боломж бүрдэж байгаа гэж харж байна. Судлаач хүний хувьд хуульд өөрчлөлт оруулах зүйл заалт байгаа гэж харж байна уу?

-УИХ-д өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудад хамааралтай ялын зүйл заалтад өөрчлөлт оруулах заалт тусгагдсан байсан. Өөр нэмэлт, өөрчлөлт оруулах зүйл заалт байхгүй хэмээн үзэж байна. Шинээр батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэглэж үзэх хэрэгтэй. Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах гэдэг хэлцийн адилаар хэрэглэж үзээгүй байж өөрчлөлт оруулах хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл, урьдчилан таамаглаж, өөрчлөлт хийх нь зохимжгүй. Эдгээр хуулийг практикт тулгуурлан гадаадын туршлагаас судлан боловсруулсан гэж ойлгодог.

Хэрэв хууль хэрэгжих явцад зөрчил дутагдалтай зүйл ажиглагдвал тухайн үед нь өөрчлөлт оруулах боломж нь хуулиараа нээлттэй байгаа шүү дээ. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь судалгаан дээр үндэслэдэг.

-Монгол Улс шоронжсон орон боллоо хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй бий. Иймд ялын шинэ төрөл буюу гэрийн хориог хэрэглэх болсон хэмээн хууль санаачлагчид тайлбарладаг?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль бол чанга хууль биш. Магадгүй шүүхээс ял оноохдоо хорих ялын төрлийг түлхүү хэрэглээд байхыг үгүйсгэхгүй байна. Харин шинээр баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль Монголын нөхцөл байдалд зохицож чадсан.


САНАЛ БОЛГОХ