Тамгын газрын орон тоог тогтоов

Мэдээ

    Засгийн газраас аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоожээ. Тэгэхдээ орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан тооцсон байна. Үүнд, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь- Алтай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 41, Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 29 хүртэл орон тоотой байхаар тогтоожээ.


САНАЛ БОЛГОХ