Гэдэсний халдвараас сэргийлэх нь
Зуны улиралд хөрсний бохирдол ихэсдэгтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин гарч буйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ. Иймд гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Цусан суулга өвчний үед халуурах, хэвлийгээр базалж өвдөх, суулгах, ойр ойрхон цустай суулгах шинж тэмдэг илэрнэ. Харин сальмонеллёз өвчний үед бөөлжих, хэвлийгээр нэлэнхүйдээ базалж өвдөх, гэдэс дүүрэх, өтгөн их хэмжээтэй усархаг, үнэртэй, ялзмагтай, хар ногоон өнгөтэй гарна. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахыг анхаарууллаа.
Гэдэсний халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угаах, хоол хүнсээ сайтар болгож идэх хэрэгтэй. Өвчилсөн тохиолдолд гэдэсний эмгэг төрөгч илэрвэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Эмгэг төрөгч илрээгүй үед өрхийн эмчийн хяналтад гурван сар байдаг аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй