Монгол, ОХУ-ын худалдаа хумигджээ

Худалдаа

Монголбанкны зарласан ханшаар оны эхний долоон сард рублийн төгрөгтэй харьцах ханш 16 орчим хувиар чангарсан байна. Харин Монгол болон ОХУ-ын худалдааны эргэлт буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эхний долоон сард Монгол Улс ОХУ- аас 449.5 сая ам.долларын бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оныхоос 27 орчим хувиар буурсан байна.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад экспорт 30.7 сая ам.доллар болж, 40 орчим хувиар буурчээ. Монгол Улсын ОХУ-аас импортолдог гол нэр төрлийн бүтээгдэхүүнд шатахуун, дизель түлш, гурил багтдаг. Оны эхний долоон сарын байдлаар нийт 101.7 сая ам.долларын шатахуун импортолсон нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 34 орчим хувиар буурсан. Мөн дизель түлшний импорт 107.3 сая ам.доллар болж, бараг хоёр дахин багасчээ.


САНАЛ БОЛГОХ