Зарим их, дээд сургууль төлбөрөө нэмжээ

Мэдээ

Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн мэдээлэл гарсан. Бид энэ мэдээллийн дагуу зарим их, дээд сургуулиас тодруулга авлаа. МУБИС 2016-2017 оны хичээлийн жилд төлбөрөө огт нэмээгүй. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль зөвхөн нэгдүгээр курст шинээр элсэгчдийн нэг кредит цагийн мөнгө 75 мянга байсныг 90000 болгож нэмжээ.

ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын удирдлагуудад ирэх хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэх хүсэлтээ энэ хичээлийн жилд багтаан гаргахыг даалгажээ. Гэвч шаардсан хугацаанд нэг ч сургууль төлбөр нэмэхтэй холбоотой мэдээлэл ирүүлээгүй аж. Тиймээс ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй, нэмсэн тохиолдолд зохих арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн энэ жил МУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн өмчийн сургууль төлбөрөө нэмэхгүй байх боломжтой гэх мэдээлэл БСШУС-ын сайд Ж.Батсуурьт өгчээ. МУИС-ийн Удирдах зөвлөлийн зургадугаар сарын хурлаар энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртөө өөрчлөлт оруулаагүй. Гэвч биднийг өчигдөр холбогдоход, төлбөрөө нэмэх нь нэмсэн гээд хэдэн хувь нэмсэн талаар нарийн мэдээлэл өгөөгүй юм.

САНАЛ БОЛГОХ