Үнэт чулуу, гоёлын зүйлсийн экспорт 89 хувиар өсчээ

Мэдээ

Түүхий эдийн ханш унаж дийлэнх экспортын бүтээгдэхүүний экспорт агшилттай гарч байгаа энэ үед үнэт чулуу болон металл гоёлын зүйлсийн экспорт 89 хувиар өссөн дүнтэй гарлаа. Улмаар үнэт чулуу, гоёлын зүйлсийн экспорт нэхмэл, эдлэл, бүтээгдэхүүнийг ардаа орхиж, эрдэс бүтээгдэхүүний ард бичигдэх экспортын гол бүтээгдэхүүн болсон байна. Монгол Улсын 2016 оны эхний долоон сарын статистикийг аваад үзвэл нийт 342 орчим сая ам.долларын үнэт чулуу болон металл гоёлын зүйлс экспортод гаргажээ. Жилийн өмнө энэхүү хэмжээ 180 ам.доллараар хэмжигдэж байсан аж. Харин улсын хэмжээнд нэхмэл бүтээгдэхүүний экспорт он гарсаар 196 сая ам.долларт хүрсэн болохыг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлсэн байна.



САНАЛ БОЛГОХ