Xanadu Mines: Оюут Улаан ордын хайгуулын ажилд нэмж 650 мянган австрали доллар зарцуулна

Мэдээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани Оюут Улаан ордын хайгуулын ажилд ойрын хугацаанд нэмэлт 650 мянган австрали доллар зарцуулахаар болсон талаараа мэдээллээ. Өндөр эрдэсжилт, зардал бага зэрэг давуу талтай Оюут Улаан орд нь “Xanadu Mines” компанийн хоёр дахь гол төсөл болоод байгаа юм. Энэхүү төслийг “Mongol Metals” компанитай хамтран хэрэгжүүлдэг. Харин тус компанийн гол төсөл нь батлагдсан нөөцийн хэмжээгээрээ Цагаан Суваргын дараа орж байгаа Хармагтай орд байгаа аж. “Xanadu Mines” компани Оюут Улаан төслийн хайгуулыг дуусгасны дараа цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах боломжтой юм.



САНАЛ БОЛГОХ