China Cosco: Оны эхний хагаст 7.2 тэрбум юанийн алдагдалтай ажилласан
Мэдээ
Тээвэр зуучлалын чиглэлээр Азид тэргүүлэгч “China Cosco” компани энэ оны эхний хагаст 7.2 тэрбум юанийн алдагдалтай ажилласан гэж мэдэгдлээ. Тус компани өнгөрсөн оны мөн энэ үед 1.97 тэрбум юанийн ашигтай ажилласан байна. Энэ оны нийт борлуулалт 30.9 тэрбум юань буюу 8.5 хувиар буурч тааруу үзүүлэлттэй гарсан нь ачаа, тээвэрлэлтийн хэмжээ буурсантай холбоотой аж. БНХАУ-ын Засгийн газраас бизнесийн салбарын дэлхийн тавцанд өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд төрийн өмчит хоёр компанийг нэгтгэж “China Cosco Shipping” корпорацийг байгуулсан. Олон улсад ачаа тээвэрлэлтийн салбарын үзүүлэлт тааруу байгаагийн улмаас компаниудын алдагдлын хэмжээ өссөөр байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй