"Засгийн газар зээлийн бодлогоор явахгүй" гэж онцлов
УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баасан гарагт танилцууллаа. Засгийн газрын хувьд эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, тогтворжуулах хөтөлбөр боловсруулна гэж мэдээлсэн. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд эдийн засгийг тогтворжуулах, төсвийг нэгтгэх, төсвөөс гадуурх санхүүжилтийг зогсоох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн төсөлд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн үндсэн таван бүлэг, 381 заалтаас бүрдэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газар зээлийн бодлогоор явахгүй гэж онцолсон юм. Мөн татварын бодлогоор өр зээлийг төлөх боломжгүй талаар мэдэгдлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй