"China Aviation Engine Group"-ийг байгуулснаа албан ёсоор мэдэгдэв

Мэдээ

БНХАУ-ын Засгийн газар агаарын тээврийн “China Aviation Engine Group”-ийг албан ёсоор байгуулснаа мэдэгдлээ. Агаарын тээврийн салбараа өргөтгөн бэхжүүлэх зорилготой улсын өмчит тус группийн нийт хөрөнгө 50 тэрбум юаниар хэмжигдэж байна. Албаныхны мэдээлснээр “China Aviation Engine Group” агаарын тээврийн салбарын бүтэц төлөвлөлт, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээнд анхаарч ажиллах аж. Түүнчлэн Хятадын Шинжлэх ухааны Академи болон Инженерчлэлийн академийн эрдэмтэн, судлаачдаар ахлуулсан нийт 96 мянган хүн ажиллах юм байна. Энэхүү үйл явдлыг Хятадын хувьд агаарын тээврийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой алхам гэж ажиглагчид дүгнэж байна.



САНАЛ БОЛГОХ