ЗХУ-ын үеийн үл хөдлөх хөрөнгийг шийдвэрлэхийг хүсэв

Мэдээ

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд ОХУ-ыг хамтрахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус улсын Элчин сайдаас хүслээ. Тэгэхдээ “Туул гол Орхон голтой нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэтэл Туул гол маань бохирдчихоод байна” гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Засаг дарга С.Батболд Элчин сайд И.К Азизов нарын уулзалт зөвхөн энэ сэдвийн хүрээнд өрнөсөнгүй. Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох асуудлаар ч хүсэлт тавилаа. Харин ноён И.К.Азизовын хувьд хуучнаар ЗХУ-ын үеийн үл хөдлөх хөрөнгө, өмчийн асуудлыг шийдвэрлэх, мөн Лениний нэрэмжит клубын газар, барилгын асуудлыг шийдвэрлэхэд өөрийн эрх үүргийн дагуу туслалцаа үзүүлэхийг хотын даргаас хүсэж байв.

Тэрбээр Новосибирск хотын удирдлагууд Улаанбаатар хотод “Худалдааны экспо төв” байгуулах хүсэлтээ илэрхийлснийг мөн хотын даргад танилцуулсан. Хуучин ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар манай тал Ажлын хэсэг байгуулан судалж, хариу өгөх аж.

САНАЛ БОЛГОХ