25 хувийн татварыг 1.6 хувь нь төлнө
Хувь хүний орлогын албан татварыг 10 ба 25 хувь гэж хоёр шатлалтай болгохоор 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд тусгаад байгаа юм. Шинээр бий болгохоор төсөлд тусгасан 25 хувийн татварыг ямар хүмүүс төлөх ёстойг Сангийн яамны мэргэжилтүүд гаргажээ.
Тодорхой хэлбэл, сард 2,5 сая төгрөгөөс бага хэмжээний цалин ба түүнтэй адилтгах орлого олдог бол төлөх татварын хэмжээ өөрчлөгдөхгүй, хуучнаараа 10 хувь байх юм байна. Харин сард 2,5 сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлого олдог бол илүү гарсан орлого тутамдаа 25 хувийн татвар төлнө гэсэн үг. Жишээ нь, 2,6 сая төгрөгийн цалин ба түүнтэй адилтгах орлого олсон бол 2,5 сая төгрөгийн орлогодоо 10 хувиар, үлдсэн 0,1 сая төгрөгийн орлогодоо 25 хувиар татвар төлөхөөр төсөлд тусгажээ.
Энэхүү 25 хувийн татварын шатлалд хамрагдах хүний тоо манай улсын нийт цалин авдаг иргэдийн 1,6 хувийг эзэлж байгаа юм байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй