Монгол Улс “Азийн супер сүлжээ”- нд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

ХАМТЫН АЖИЛЛАГАА

ОХУ-ын Зүүн бүсийн эдийн засгийн форумаар Монгол Улс, ОХУ, Япон, БНСУ-ыг холбосон эрчим хүчний “Азийн супер сүлжээ” төслийг хөндөн ярилцсан байна. Энэхүү төсөл нь эдийн засгийн хувьд үр ашигтай төдийгүй бүс нутгийн геополитикийн асуудлыг шийдэхэд чухал нөлөөтэй гэж оролцогчид үзжээ.

Монгол Улсын хувьд энэхүү сүлжээнд нэгдэн оролцох хүсэлтэй байгаа талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх- Оргил онцоллоо. Үүний тулд эрчим хүчний дэд бүтцээ холбох асуудлаар хоёр хөрштэйгөө идэвхтэй яриа хэлэлцээ хийж байгаа гэж “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

Гадаад харилцааны сайдын хувьд энэхүү форумд ОХУ- ын албаны хүмүүс болон бизнесийн төлөөлөлтэй уулзах, бүс нутгийн асуудлаар мэдээлэл солилцох гэсэн үндсэн хоёр зорилготой оролцсон байна. Энэ хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон бизнесийн төлөөлөлтэй уулзалтууд амжилттай зохион байгуулсан байна.

Түүнчлэн ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской “Монголд цахилгаан нийлүүлэх нөхцөлийг авч хэлэлцэнэ” гэж мэдэгдсэн байна. Форумын хүрээнд ОХУ нийт 26 тэрбум ам.долларын 200 гаруй гэрээ хэлэлцээг байгуулжээ. Зүүн бүсийн эдийн засгийн форум нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм

САНАЛ БОЛГОХ