Барак Обама Филиппин​ий Ерөнхийлөгчтэй уулзахгүй гэв

Мэдээ

Филиппин улсын хар тамхины эсрэг бодлогыг АНУ буруушаасан явдал нь улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте үзжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг доромжилсон мэдэгдэл хийсэн байна. Хэдийгээр хоёр улсын Ерөнхийлөгч Лаост болж буй ASEAN-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар төлөвлөсөн байсан ч энэхүү мэдэгдлийн дараа Барак Обама хоёр талт уулзалтыг цуцалжээ. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте анх 2016 оны зургадугаар сарын 30-нд хар тамхины эсрэг кампанит ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд 2400 гаруй хүнийг хар тамхи худалдаалсан, хэрэглэсэн хэрэгт буруутган цаазаар авсан байна. Түүний энэхүү санаачилга нь олон улсад ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. НҮБ-аас энэ ажиллагаа нь хүний эрхэд нийцэхгүй гэсэн мэдэгдлийг хийж байв.



САНАЛ БОЛГОХ