“Barclays” банк Сингапур дахь салбарынхаа 100 гаруй ажилтныг цомхтгоно

Мэдээ

Европын тэргүүлэгч банкуудын нэг Английн “Barclays” банк зардал танах хөтөлбөрийнхөө хүрээнд Сингапур дахь салбараасаа 100 гаруй ажилтан цомхтгохоор төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ удаагийн цомхтголд мэдээлэл технологийн салбарын ажилтнууд голчлон хамрагджээ. “Barclays”-ийн хувьд мэдээлэл технологийн салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтаа хэмнэхийн тулд гол ажлын байруудыг зардал багатай Энэтхэг улсад шилжүүлэхээр зорьж байгаа аж. Ерөнхийдөө тус банк энэ онд олон улс дахь салбаруудаасаа 1200 орчим ажлын байр танах төлөвлөгөөтэй байна.

Өнгөрсөн онд “Barclays” ирэх хоёр жилийн хугацаанд 30 мянга буюу ажиллах хүчнийхээ дөрөвний нэгийг цомхтгохоор болсноо зарласан юм. Ажлын байраа цомхтгосноор банкны алдагдалтай үйл ажиллагааг эцэслэж, хувьцааны ханшийг эргэн өсгөх цорын ганц арга гэж үзэж байгаа гэж компанийн удирдлагууд мэдэгдэж байжээ.



САНАЛ БОЛГОХ