Улс төрийн намуудын бодлого эмэгтэйчүүдэд ээлгүй байна

Мэдээ

Германы зарим улс төрийн хүчнүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувь байдаг

Монгол-Германы ээлжит чуулганаар шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог онцоллоо. Монгол-Германы чуулган нь Улаанбаатар болон Берлин хотноо жил бүр ээлжлэн зохион байгуулагддаг ба хоёр улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн уламжлалт үйл ажиллагаа гэдгийг ХБНГУ-ын Тюрингэн мужийн Ландтагийн гишүүн бөгөөд мужийн Ерөнхий сайд асан Кристине Лийберкнехт чуулганы эхэнд онцоллоо.

Тэрбээр “Германы эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн асуудал нь анхнаасаа шулуун дардан байгаагүй. Маш олон удаагийн тэмцэл, жагсаал цуглааны үр дүнд 1918 онд гарсан Сонгуулийн тухай хуулиар биеллээ олсон. Харин 1994 оноос одоогийн хуульд эмэгтэйчүүдийн тэгш эрхийн оролцоог хангаж өгсөн. Германд Монголоос арай өөр дүр зураг харагддаг. Германд маш олон нийгмийн салбарт эмэгтэйчүүдэд карьер хийх боломж байдаг. Ялангуяа улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа. Гэхдээ эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд оролцоо 11 хувьтай байна. Эмэгтэйчүүд бие биенээ дэмжиж, хамтарч ажиллаж чадвал нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг хийх хүчтэй. Хамгийн чухал нь эмэгтэйчүүдэд мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхлэх байдал нийгэмд хумигдмал байна гэж харж байна. Нөгөөтэйгүүр, улс төрд ороход маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаарддаг. Ийм нөхцөлд төр засаг болон улс төрийн намууд эмэгтэйчүүдээ дэмжих хэрэгтэй. Германы нэгэн сайн жишээ нь, эмэгтэй Ерөнхий сайдтай муж байдаг. Мөн зарим улс төрийн хүчнүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо 50 хувь байдаг” гэлээ. Харин УИХ-ын гишүүн А.Ундраа “Аливаа улсын жендэрийн тэгш байдлыг хэмжих хэмжүүр нь УИХ- д сууж буй эмэгтэйчүүд байдаг. Өнгөрсөн УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл 14 хувийг бүрдүүлж байсан бол энэ удаагийн УИХ-д анх удаагаа хамгийн олон буюу 13 эмэгтэй (17 хувь) гишүүн сонгогдон ажиллаж байна. Нэг талаасаа энэ өссөн мэт харагдаж буй боловч олон улсын жишгээс харьцангуй доогуур байгаа юм. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхдээ квотын системийг ашигладаг. Энэ нь нэг талаар ахицтай байгаа боловч нөгөө талаар алдаа дутагдалтай талууд байна. Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх эрх зүйн орчин сайн бэхэжсэн хэдий ч хэрэгжих механизм нь хангалтгүй байгаа” хэмээв.


Мөн “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал Б.Золзаяа эмэгтэйчүүдийн эрхийн тэмцэлд олон эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хувь нэмэр оруулсан гэдгийг онцлоод улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа шалтгааныг тайлбарлав. Тэрбээр “Нийгэм, соёлын хандлага ээлгүй байна. Мөн улс төрийн намуудын дотоод зохион байгуулалт, бодлого нь таатай бус байна. Эмэгтэйчүүдийг манлайлагч бус гүйцэтгэгч байр сууринаас харахын зэрэгцээ улс төрийн хүсэл зоримог дутмаг байгаа” гэлээ.

Харин чуулганы төгсгөлд Монгол-Германы чуулганы тэргүүн П.Очирбат “Эмэгтэйчүүдийг улс төрд идэвхтэй оролцуулах, тэр дундаа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны асуудал бол дэлхийн нийтийн асуудал. Манай Монголд бол онцгой чухал зүйл болоод байгаа юм. Энэ асуудал Германд яаж шийдэгддэг вэ гэдэг туршлагыг яриулах, өөрийн улсынхаа улс төрийн хүрээний эмэгтэйчүүдийн санаа бодлыг сонсох үүднээс энэ удаагийн чуулганыг зохион байгууллаа” Орон нутгийн сонгуулийн өмнө улс төрийн хэт мэдрэмжгүй загнаж, стратегийн алдаа гаргалаа хэмээн шүүмжлүүлсэн Засгийн газар төсвийн тодотголд суулгаад байсан найман төрлийн татвар нэмэх зохицуулалтаа эргүүлэн татлаа. Гэхдээ энэ нь Засгийн газар гэхээс илүү цэвэр УИХ дахь бүлгээс гаргасан улс төрийн шийдвэр байв. Үүнийг ЗГХЭГ- ын дарга Ж.Мөнхбат ч баталж байсан. 4.4 их наяд төгрөгөөр хэмжигдэх төсвийн алдагдлыг нөхөхийн тулд Засгийн газар найман төрлийн татварыг нэмж, ердөө л 200 тэрбум төгрөг олно хэмээн тооцсон. Орж ирэх мөнгөний хэмжээ нь дутуу байгаа төсвийн эх үүсвэрийн хаана нь ч хүрэхгүй атлаа, иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр очих санхүүгийн дарамт нь бага биш. Энэ нь эрх баригчдад өгөх олон нийтийн үнэлэмжийг бууруулж байгаа нь Ц.Нямдорж гишүүний хэлснээр ёстой л “ямаан дээр тэмээний гарз” болсон юм. Үүнээс болж УИХ дахь бүлэг, Засгийн газар гэсэн хуваагдал МАН дотор бий болж, багагүй Засгийн газар төслөө татлаа маргааныг дэгдээгээд байв. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат татвар нэмэх заалтуудыг буцаан татсан талаар мэдээлэхдээ “УИХ-д 65 суудалтай ч нийгмээ сонсож, бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна” гэлээ. Мөн цаашид Засгийн газар ямар нэгэн татварыг нэмэх талаар санал оруулж ирэхгүй гэдгээ ч тэрбээр хэлж байв. Төсвийн тодотголын тооцоонд ийнхүү өөрчлөлт гарсан нь зардлыг хумихаас аргагүйд хүрнэ гэдгийг Ж.Мөнхбат мөн онцоллоо. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг бууруулахын тулд урсгал зардлыг багасгах арга л Засгийн газарт үлдлээ гэсэн үг. Ер нь МАН олонхи болсноосоо хойш цөөнх байх үеийнхээ бодлогоос шууд нүүр буруулж эхэлсэн нь намын доторх хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны эхнийх нь энэ. Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд байхдаа өрийн босгыг нэмэх санал оруулж ирсэн. 2015 оны Төсвийн тодотголыг хийхдээ өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэх саналыг МАН-ын бүлэг Ж.Эрдэнэбат сайдыг улалзуулан байж дэмжээгүй. Тэд сөрсөөр байгаад өрийн таазыг 58.3 хувиар батлуулсан билээ. Одоо тэгвэл Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүний хувиар өрийн босгыг нэмэх хүслээ дахин цухалзуулаад эхэлсэн нь мөн л намынхаа дотор эсэргүүцэлтэй тулсан юм. Мөн МАН-ын зүгээс Эдийн засгийн өршөөлийн хуулийг ч дэмжээгүй билээ. Ийнхүү төсөв тойрсон эрх баригчдын талцал УИХ дахь бүлгийн ялалтаар шийдэгдэж байна. Цаашид Засгийн газар ямар нэгэн татварыг нэмэх талаар санал оруулж ирэхгүй гэв. Тэрбээр улс төрийн намууд албадан тогтоосон квотод тулгуурлан эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг ч хангалтгүй байгааг шүүмжилсэн юм. Улстөрч эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд дэмжих хэрэгтэй байгааг тэрбээр онцлов.


САНАЛ БОЛГОХ