“Lego” ажилчдынхаа тоог нэмэгдүүлсэн нь ашиг буурахад нөлөөлжээ

Мэдээ

Эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэгч “Lego” компанийн ашиг жилийн эхэн хагаст буурсан үзүүлэлттэй гарлаа. Тус компани үйл ажиллагаагаа БНХАУ, Мексикт тэлж, шинээр авах ажилчдын тоогоо нэмэгдүүлсэн нь ашиг буурахад нөлөөлжээ. Нийт ашиг 1.8 хувиар буурч, 523 сая ам.доллар болсон бол борлуулалт нь 11 хувиар өсcөн үзүүлэлттэй байна. “Lego” компани жилийн эхэн хагаст ажиллах хүчээ 24 хувиар нэмэгдүүлж, нийт 18 мянга 500 хүнийг шинээр ажилд авчээ. Мөн БНХАУ-д шинэ үйлдвэрээ нээсэн зэрэг нь дэд бүтцэд оруулсан хөрөнгө нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар нэмэгдэхэд хүргэсэн байна. Хэдийгээр дээрх компанийн зардал нэмэгдэж, ашиг буурсан ч дэд бүтэц дэх хөрөнгө оруулалт нь урт хугацаандаа компанийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж “Lego”-ийн Санхүү хариуцсан захирал Жон Гүдвин мэдэгдлээ.



САНАЛ БОЛГОХ