Эмэгтэйчүүд сүүлийн тойрогт тэнцсэн бол...
Азербайжаны Бакуд болсон дэлхийн шатрын олимпиад Монголын тамирчдын хувьд амжилттай өндөрлөж байна. Дэлхийн 180 орны шилдэг шатарчид оюун ухаанаа уралдуулахад манай бүсгүйчүүд 20, эрчүүд 51 дүгээр байр эзэлсэн юм. Нөгөө ТОП хэдэн төрөлтэйгөө харьцуулахад энэ байр чамлалттай санагдаж магадгүй. Гэхдээ урьд өмнөх олимпиадуудад орсон байдлыг бодолцвол энэ нь дэвшил байв.
Эмэгтэй багийн тухайд 11 өрөг тоглохдоо зургаа хожиж, хоёр тэнцэн, гурван удаа хожигдсон юм. Ингэхдээ Финланд, Ямайк, Тажикистан, Монтенегро, Казахстан, Филиппинийг хожиж, Герман, Америктай тэнцэн Азербайжан, Чех, Израилийн багт ялагдсан юм. Хэрэв сүүлийн тойрогт Израильтай тэнцсэн бол эхний 10-т ч орох боломжтой байлаа. Эмэгтэй шатарчид 1980-аад оны үед олимпиадад 16 дугаар байр эзэлсэн нь дээд амжилт. Энэ удаа дээд амжилтаа ахиулах бүрэн боломжтой байсан ч бага зэрэг аз дутсан юм. Түүнчлэн манайхан өнөө цагийн шилдэг эмэгтэй шатарчин Б.Мөнгөнтуулгүйгээр оролцоод ийм амжилт үзүүлснийг бодолцох ёстой.
Эмэгтэй багийнхнаас их мастер А.Энхтуул хамгийн сайн тоглолоо. Дөрөвдүгээр ширээнд нүүсэн тэрбээр 10 өргөөс зургаа хожиж, гурав тэнцэн, нэг удаа хожигдсон юм. Ингэснээр рейтингээ 14 оноогоор ахиулах боломжтой болжээ. Дэлхийн хэмжээний том тэмцээнд рейтингээ ингэж ахиулна гэдэг яах аргагүй мундаг үзүүлэлт. Түүнчлэн олон улсын мастер У.Лхамсүрэн тавдугаар ширээнд нийлбэр дүнгээр 11 дүгээр байрт орсон. Тэрбээр найман өрөг тоглохдоо дөрөв хожиж, хоёр тэнцэн, хоёр удаа дийлдсэн юм. Эмэгтэйчүүдийн тэмцээнд Хятадын баг 20 оноогоор хол тасархай тэргүүлж, Польш, Украин удаалав. Орос, Энэтхэгийн хүчтэй баг дөрөв, тавдугаар байр эзэлсэн. Харин манайхтай эвийн гэрээ байгуулсан америкчууд зургаад бичигдсэн юм. Хятадын хувьд Вьетнам, Румынтэй тэнцэж, бусад есөн өрсөлдөгчөө буулгаж авлаа. Сүүлийн тойрогт оросууд тэднийг хожсон бол алтан медаль хүртэх боломжтой байв. Гэсэн ч нанхиад шатарчид шийдвэрлэх тулаанд 2:1-ээр илүүрхэж, ноднин ард нь орсон хариугаа авсан юм.
А.Энхтуул 10 өргөөс 7.5 оноо авч, рейтингээ 14 оноогоор ахиулав
Манай эрэгтэй багийн тухайд 11 тоглолтынхоо зургаад хожиж, нэг тэнцэн, дөрвөн удаа ялагдлын гашууныг амсчээ. Манайхан гараагаа сайхан эхэлж, гурван хожил, нэг тэнцээтэйгээр 13 дугаар байрт хүртэл бичигдэж байсан. Гэхдээ үүнээс хойш уруудсаар 51 дээр тогтов. Чансаагаараа 57-д бичигдсэн баг зургаан байр урагшилсан нь энэ. Монголын багаас их мастер Ц.Батчулуун хамгийн сайн тоглож, 7.0 оноогоор дөрөвдүгээр ширээнд 18 дугаар байрт орсон юм. Тэрбээр 10 тоглохдоо тав хожиж, дөрөв тэнцэн, нэг удаа хожигджээ. Ираны их мастер Л.Шахин л манай хүнийг хожсон ганц хүн байв. Батчулуун олимпиадад сайн тоглосноор рейтингээ 13-аар ахиуллаа. шүүгчийнхээ шугамаар гадагшаа тэмцээнд явах нь их байна. Үүнээс болж дотоод ажил цалгардах талтай гээд аль алиныг нь амжуулж ажиллахыг сануулсан юм. Мөн тэрбээр олимпийн багаа сонгохдоо алдаа гаргасныг шүүмжилж байлаа. Их хурлын эхэнд генсек М.Бөхбат дөрвөн жилийн тайлангаа танилцуулсан нь анхаарал татсан. Тайлангаас харахад холбоо жил бүр хоёр тэрбум гаруй төгрөгийн орлого А.Энхтуул 10 өргөөс 7.5 оноо авч, рейтингээ 14 оноогоор ахиулав.
Эрчүүдийн тэмцэлд АНУ, Украин ижил 20 оноогоор тэнцсэн ч коэффициентийн илүүгээр Америкийн баг тэргүүлэв. Энэ хоёр баг зургадугаар тойрогт хоорондоо таарахад америчууд 2:1-ээр илүүрхсэн юм. Хүрэл медалийг Оросын баг хүртжээ. Оросын хувьд дөрөвдүгээр тойрогт Украинд ялагдсан нь байр ахих боломийг үгүй хийсэн. Харин ноднингийн аварга Хятад дөнгөж 13-т оржээ. Дараагийн буюу 43 дахь удаагийн олимпиад хоёр жилийн дараа Гүржийн Батуми хотноо болно.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй