Элэг, бөөрний үзлэг үнэгүй хийнэ
Мэдээ
“Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд “Хаппи Веритас” оношлогооны төв сарын аян зарлалаа. Есдүгээр сарын 15-наас нэг сарын хугацаанд элэгний үнэ төлбөргүй үзлэг хийх аж. Мөн элэгний В, С вирусын эмчилгээ нэн шаардлагатай зарим иргэдийг төлбөргүй эмчлэхээр болжээ. Аянд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэнэ.
Түүнчлэн “Улаанбаатар Мед” эмнэлгээс бөөрний дутагдлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор бөөрний үзлэг, шинжилгээг үнэгүй хийж байна. Есдүгээр сарын 16-ныг хүртэл хөнгөлөлттэй үйлчилгээ үргэлжлэх юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй