Ипотекийн зээлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх асуудлыг хэлэлцэж байна
Монголбанкны захирлуудын зөвлөл ипотекийн асуудлаар хуралдаж байгаа бөгөөд ипотекийн зээлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх, нөхцөл шаардлагуудыг хэрхэн тогтоох асуудлаар хэлэлцэж, баасан гарагт шийдвэрээ танилцуулах товтой байна. Арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг тухайд нь гаргаагүй, өөр дээрээ хадгалсан, зориулалтын бусаар зарцуулсан зөрчил ажиглагдсан учраас Монголбанкнаас өнгөрсөн наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн юм. Эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд хэлэлцэж, шийдэл гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдох юм байна.
Монголбанк мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэнтэй холбоотойгоор ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг цаашид олгохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ долоо хоногт барилгын салбарынхан Ерөнхий сайд болон Барилга, хот байгуулалтын сайдтай уулзах үед ипотекийн зээлийг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй