"УБТЗ" ХНН бүс нутгийн эдийн засгийн оролцоогоо нэмэгдүүлнэ

Мэдээ

Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжилсэн Транс Сибирийн тээвэрлэлтийн зохицуулах зөвлөлийн 25 дугаар хурал өндөрлөлөө. Уулзалтаар Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэх асуудлаар Зам, Тээврийн хөгжлийн сайд Оросын төмөр замын нийгэмлэгийн Ерөнхийлөгчтэй тохиролцсон байж магадгүй байна. Мөн цаашид хийгдэх хос төмөр зам, төмөр замын шинэ чиглэлүүд гээд олон асуудалд ямар оролцоотой байх асуудлыг хөндсөн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Үүний тулд төмөр замын хамтарсан нийгэмлэг байгуулах асуудлаар 1949 онд Засгийн газар хооронд байгуулсан гэрээг шинэчлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайдын зүгээс сануулсан юм. Шинэчлэл хийгдсэн тохиолдолд Улаанбаатар Төмөр замд менежментийн шинэчлэл хийгдэж, компанийн засаглалыг сайжруулна гэж үзсэн байна.

Оросын Төмөр замын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Монголд 24 жилийн дараа ирж байгаа гэдэг утгаараа ийнхүү гол асуудлууд хөндөгджээ. Түүнчлэн түүнийг ирсэнтэй зэрэгцээд Улаанбаатар Төмөр замын ерөнхий хорооны Монголын талын гурван гишүүнийг шинэчлэн томилсон байна. Харин хурлын үеэр хөндөгдсөн гол асуудал тээврийн өртөг байлаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар Төмөр замын транзит тээврийн өртөг бусад чиглэлээс 30 хувиар өндөр байгаа аж. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадвал ОХУ болон БНХАУ-аас гадна бусад орнууд ч Монголоор дамжин өнгөрөх транзит тээврийг сонирхоно гэж мэдэгдсэн юм.



САНАЛ БОЛГОХ