Бизнесийг “чөдөрлөсөн" 84 шийдвэрийг цуцлах санал гаргалаа
Мэдээ
Хуулиудын 87 нь аж ахуйн нэгж, 24 нь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулдаг
Монгол Улсад 2011 онд гадаадын хөрөнгө оруулалт 4.7 тэрбум төгрөгт хүр÷ байсан Бизнесийг “чөдөрлөсөн" 84 шийдвэрийг цуцлах санал гаргалаа бол, энэ онд дээрх үзүүлэлт 36 сая ам.доллар болтлоо буурчээ . Энэ нь таван жилийн дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт 130 дахин багассаны илэрхийлэл гэж Хууль зүйн сайд С.Бямбацогт мэдэгдэж байсан. Түүнээс гадна Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас гаргасан статистикаар гадаадын 200 орчим, дотоодын 5000 гаруй иргэнд Монгол Улсаас гарах эрхийг нь хаасан байна. Монгол Улсад байгаа гадаадын Элчин сайдын яамдаас өөрийн улсын иргэнийг хорих, цагдах, байцаах, Монголоос гарах эрхийг нь хасахтай холбоотой гомдлыг манай томчуудад хаяглан ирүүлдэг байна. Тиймээс Хууль зүйн сайд С.Бямбацогтоор ахлуулсан Ажлын хэсгийг Засгийн газар байгуулж, хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг зохиомлоор шалгаж буй эсэхийг шалгахаар болсон юм. Тэгвэл уг Ажлын хэсгээс хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянажээ. Өнөөдрийн байдлаар
» Таван жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 130 дахин буурсан.
» Гадаадын 200 орчим иргэний Монгол Улсаас гарах эрхийг нь хаасан байна.
Монгол Улсад 598 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эдгээрийн 87 нь аж ахуйн нэгж, 24 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зохицуулдаг юм байна. Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 110 тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн нэгтгэж олгохоор зохицуулсан байдаг аж. Харин захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 акт бий. Эдгээр актад хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой сайдын тушаал 168, агентлагийн даргын тушаал 25, нийслэлийн Засаг даргын захирамж 44, нийт 237 шийдвэр байдаг юм байна. Тэдгээрийг хянаж үзэхэд холбогдох хуулиудад нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй сайдын тушаал 78, агентлагийн даргын тушаал 12, аймаг нийслэлийн Засаг даргын захирамж 10 гээд нийт 100 шийдвэр байгаа нь тогтоогджээ. Тиймээс ХЗДХЯ хөрөнгө оруулагчдад тээг болж, хүндрэл чирэгдэл учруулж буй 86 шийдвэрийг хүчингүй болгох санал гаргасан юм. Мөн 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай саналаа холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй