“Centerra Gold” компани Гацууртын ордын байгаль орчны үнэлгээг хийж дуусгажээ

Уул уурхай

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани Гацууртын ордын байгаль орчны үнэлгээг хийж дууссан байна. Байгаль орчны үнэлгээний хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк гаргажээ. Энэ ч утгаараа үнэлгээг Монголын хууль тогтоомжоос гадна Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны стандартын дагуу байгаль орчны үнэлгээг хийж гүйцэтгэсэн байна. Одоогоор “Centerra Gold” компани Монгол Улсын Засгийн газартай Гацууртын ордын хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэхээр хэлэлцээ хийж байгаа юм. Үүний тулд ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийж гүйцэтгэж байгаа гэж тус компани II улирлын тайландаа онцолж байсан юм. Гацууртын орд 50 орчим тонн алтны үр ашигтай нөөцтэй гэж тогтоогдоод байгаа бөгөөд ордоос олборлох алтыг Монголбанканд тушаахаар ярилцаж байна.


САНАЛ БОЛГОХ