Ж.Батсуурь: Инновацийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж чадвал эдийн засаг солонгорно

Ярилцлага

Сурах бичгийн агуулгыг дур зоргоороо өөрчилснөөс хүүхэд байтугай багш нь ойлгохгүй болжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьтай салбарын асуудлаар ярилцлаа.

-Та олон хүрээг хамарсан том салбарыг удирдахаар боллоо. Шийдвэрлэх ажил их бий байх?

-Салбарын нөхцөл байдал ямар байгааг гэдгийг судалж байгаа. Аймаг, сумын төрийн үйлчилгээний газрын дийлэнх нь манай яаманд харьяалагддаг. Иймд тамга гардаж авсан өдрөөсөө л юу нь болоод, юу нь болохгүй байна вэ гэдгийг судлах үүргийг мэргэжилтнүүдэд даалгасан. Цэцэрлэг, су рг у улийн хү рэлцээ хангамжийн асуудал нэлээд ярвигтай байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 10 хороонд төрийн өмчийн цэцэрлэггүй байх жишээтэй. Мөн 10 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа. Судлаад үзэхээр сургууль, цэцэрлэг, спорт цогцолбор, соёлын төв гээд дуусаагүй барилга олон юм. Эдгээрийг цэгцлэх том ажилтай тулгарсан. Хөдөө орон нутгийн сургуулиудад хуримтлагдсан өр үүсчээ. Тодруулбал, Архангай 831, Баян-Өлгий 485, Баянхонгор 382, Булган 434, Говь-Алтай 422, Дорноговь 524, Дундговь 143, Дорнод нэг тэрбум 326 сая, Завхан 548, Өвөрхангай 683 сая төгрөгийн өртэй байсан. Цалин, халаалт, цахилгааны зардлын өр он дамнаад шийдэгдээгүй юм билээ. Энэ өрийг барагдуулах мөнгийг төсвийн тодотголд суулгалаа.

-Төсвийн тодотгол гэснээс 2017 онд боловсролын салбарт хэр хэмжээний мөнгө хэрэгтэй байна вэ?

-Салбарын мөнгөний хэрэгцээ яривал том тоо гарна. Барьж дуусаагүй барилга л гэхэд 360 бий. Эдгээрийг дуусгахад хэдэн их наяд төгрөг шаардлагатай. Жишээ нь, Улсын төв номын сангийн шинэ барилгыг гүйцээхэд 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Барилгын ажил дөнгөж 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Жилд нэг тэрбум төгрөг тусгадаг. Нийт 12 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх барилгыг валютын нөөцтэй, 500 гаруй тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байсан. Харин өнөөдрийн байдлаар Төв банкны гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон, төсвийн алдагдал 4.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Өөрөөр хэлбэл, жилд ганц тэрбум тусгаад байвал барьж дуусгахад 12 жил болно биз дээ. Дундговьд маш том театрын барилгын суурь тавиад орхичихож. Энэ театрыг барьж дуусгахад мөн л 10 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан.

Хуучин барилгыг дуусгахаас гадна шинээр барих хэрэгцээ гарч ирсэн. Улаанбаатарт хэд хэдэн цэцэрлэгийн барилгыг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гаргаж акталсан байгаа. Тэгэхээр шинээр барих барилгын тоо нэмэгдээд л байна гэсэн үг. Нийслэлд цэцэрлэгт хамрагдаагүй 40 гаруй мянган хүүхэд байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсэн, орон нутгаас шилжиж ирэх хүмүүсийн тоо өссөн гээд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ улам л хүрээгээ тэлнэ.

-Шинээр сургууль, цэцэрлэг барих гэхээр газрын асуудал хүндрэлтэй байдаг юм билээ. Бэлэн газар байгаа юм уу?

-Энэ үнэхээр хүндрэлтэй асуудал. Шинэ сургууль, цэцэрлэг барих газар алга. Голдуу гэр хороололд цэцэрлэг барих шаардлага бий. Гэтэл айлуудын газрыг чөлөөлөх шаардлага өмнө нь хэрэгжүүлснээс илүү хүнд нөхцөлд “Stand by” буюу хатуу хөтөлбөрт хамрагдах гэж байна. Энэхүү зээлийг авч байгаа улс ОУВС-тай тодорхой асуудлаар тохиролцож, Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Санамж бичигт тавьсан шаардлагу удыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс заавал биелүүлэх ёстой. ОУВС-гаас тавьсан төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг танах, мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлэх, зээлийг хумих зэрэг үндсэн таван шаардлагыг биелүүлнэ гэсэн үг. тулгарна. Маш том бэрхшээл энэ. Хотын захиргаатай ярилцаж байгаа ч газар бүрийг нөхөн олговор өгч чөлөөлнө гэвэл шинэ цэцэрлэг барих хэмжээний мөнгө гаргах хэрэгтэй болно. Тэгэхээр харилцан тохиролцох замаар шийдвэрлэх байх.

Цалин, халаалт, дулаан гээд хөдөөгийн сургуулиудад их хэмжээний өр үүсчээ

Манай салбарын барьж дуусаагүй бүх барилга, шинээр барих хэрэгцээг тооцоод үзэхээр 4000 гаруйд хүрдэг. Урсгал засварт гэхэд л их хэмжээний мөнгө хэрэгтэй. Яам энэ асуудлыг дангаараа шийдэх боломж хомс. Учир нь яамны харьяанд байсан барилга захиалагчийн албыг татан буулгаж, Барилгын хөгжлийн төв рүү шилжүүлсэн юм билээ. Яам бодлогын газар гээд барилгын асуудлыг хариуцахаа больсон. Гэтэл аймаг, сум яам руу л хүсэлт гаргадаг.

Би саяхан Өвөрхангай, Баянхонгор аймгаар яваад ирлээ. Сумын сургуулийн дотуур байр халаалт авч чадахгүй байна. Дулааны шугам гэмтсэн, солих мөнгө байхгүй тул яамруу ханд гэдэг бололтой. Энэ мэт төсөвт мөнгө нь суугаагүй хэрнээ урсгал засвар хийх шаардлагатай гомдол тасрахгүй юм. Гэтэл яаманд урсгал засварын асуудал шийдэх мэргэжилтэн байхгүй. Баянхонгор аймгийн музейн барилга л гэхэд олон жил дусаал гоожсон. Засвар хийлгүй цаг алдвал ашиглах боломжгүй болох аюул нүүрлээд байна. Мөн нэг сургуулийн барилга олон жил дусаал гоожсоноос хөгц, мөөгөнцөрт идэгдэж, багш, хүүхэдгүй мөөгөнцрөөр өвчилсөн байсан. Төсөл, хөтөлбөрөөс мөнгө татаж, чадах чинээгээрээ шийдэхийг хичээж байна.

-Барилга барих мөнгийг Сангийн яам гаргаж өгөх ёстой биз дээ?

-Дэндүү олон барилга болохоор Сангийн яам дэмжих байх гэж найдаж байгаа. Жилийн төсөвт ганц хоёр тэрбум төгрөг тусгадаг. Энэ мөнгө нь аманд ч үгүй, хамар ч үгүй гэдэг шиг л дуусдаг бололтой. Тэгэхээр барилга захиалагчийн албатай болгож асуудлыг шийдэх үү, хариуцсан мэргэжилтэнтэй болох уу гээд бүтцийн асуудал хүртэл ярих хэрэг гарч байна. Ганц лааз будаг аваад хаалгаа будах эрхгүй музейн захирал байгаад яах юм бэ.

Энэ асуудалд бид анхаармаар байна. Хоёр хоногийн өмнө Улсын төв номын сангийн шинэ захирал ирж уулзсан. “Та надад хаалга будах жаахан будагны асуудал шийдээд өгөөч. Манай номын сангийн 85 жилийн ой болж байгаа. Би орж гарсан хүмүүсээс санаа зовох юм. Ядаж хаалгаа будчихмаар байна” гэсэн. Гэтэл надад будаг авч өгөх мөнгө алга. Шийдэж өгөх эрх мэдэл ч байхгүй. Тэгтэл хүмүүс энэ яамных нь байж байгаа царайг салбарынх нь байшин барилгууд навсайчихсан гэж л хэлэх юм.

-ЖАЙКА-гийн “Өвсний үндэс” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг барьж байгаа. Мөн Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрүүд танай салбарт хэрэгждэг. Эдгээр төсөл, хөтөлбөр хэвийн үргэлжилж байгаа юу?

-Төсөл, хөтөлбөрүүд нэлээд хэрэгжиж байна. Япон, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, концесс гээд боломж бий. Гэхдээ манай яамны эрх мэдэлтнүүд заримыг нь гацаагаад цаг хугацаа алдуулаад орхисон. Зарим төслийг аль ч үгүй тараачихсан асуудал гарч ирсэн. Үүнийг бид цэгцлэхээр ажиллаж байна. Хотын захиргаатай хамтарч судалгаа хийгээд хэрэгцээтэй газар нь сургууль, цэцэрлэг барина. Нөгөөтэйгүүр барилгын насжилтыг тогтоох шаардлага тулгарч байна.

-Боловсролын салбарт үе шаттай шинэчлэл өрнөж байгаа. Суурь болон бага боловсролын сургалтын хөтөлбөр өөрчлөгдсөн. “Цөм”, “Авьяас” гээд хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ шинэчлэлийг та үргэлжлүүлнэ биз дээ? -Манай боловсролын салбар хөгжөөд 90 гаруй жил болсон. Бүхий л хугацаандаа бүрэн дунд боловсрол олгож, дэлхийн их, дээд сургуульд суралцах шаардлага хангасаар ирсэн. Сүүлийн жилүүдэд шинэчлэл гээд 12 жилийн тогтолцоонд шилжлээ. Мөн тийм стандарт, цөм, авьяас хөтөлбөр гэсэн гоё сайхан нэр өгөөд, тэр нь иргэдэд том шинэчлэл болж байгаа мэт ойлголт төрүүлдэг байх. Математик, хими, физикийг ямар хэмжээнд судлах ёстой вэ гэдэг дэлхийн боловсролын стандарт манайд хэрэгжиж л байгаа шүү дээ. Гэхдээ ямар хичээлийг хүүхдэд яаж ойлгуулах вэ гэдэг арга технологи янз бүр байдаг байх. Түүнээс хэн нэг нь ирээд шинэ үг хэрэглээд чамирхаад байх шаардлага алга. Сүүлийн үед хичээл сонголт хийлгэдэг болж. Миний заадаг хичээлийг хүүхэд сонгоогүй гээд намайг ажлаас чөлөөлчихлөө гээд зарим багш өргөдөл бариад ирдэг. Ийм зүйл байж таарахгүй л дээ. Жишиг тогтоогоод заавал судлах хичээлийг улирал тутам ийм хуваариар үзэж дуусгана, гэсэн төлөвлөгөө байх ёстой биз дээ. Манайхан сонгон сургалцана гээд ганц хичээлийг их сургуулийн хэмжээнд хүртэл гүнгийрүүлж судлуулаад, бусдыг нь орхигдуулаад байна. Ингэх шаардлага байхгүй шүү дээ.

» Салбарын мөнгөний хэрэгцээ яривал том тоо гарна. Барьж дуусаагүй барилга л гэхэд 360 бий.

» Хотын захиргаатай хамтарч судалгаа хийгээд хэрэгцээтэй газар нь сургууль, цэцэрлэг барина.

» Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журам батлагдвал ойрын үед сургалтын зээл олгох нөхцөл бүрдэнэ.

Хүүхдүүд дараагийн шатны боловсрол эзэмших гээд дээд сургуульд элсэнэ. Тэр үед ганц анагаах, багшийн сургууль сонгохгүй л байх. Уг нь бол стандарт хөтөлбөрөөрөө л явах ёстой шүү дээ. Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ судлаагүй, монгол хэлээ мэдэхгүй хүүхэд олон болсон байна. Хүмүүс ч шүүмжилдэг юм билээ.

-Тэгэхээр цөм хөтөлбөр өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Дэлхий нийтээрээ сургалтын хөтөлбөрийн стандарт боловсруулаад гаргачихсан байхад манайх зөрөөд байж болохгүй биз дээ. 12 дугаар анги төгссөн хүүхэд ерөнхий боловсролын хөтөлбөрийг бүрэн эзэмшсэн байх ёстой. Гэтэл математик, монгол хэл үзээгүй юм шиг төгсөж болохгүй. Хот, аймаг, сум гээд бүх газар ижил стандарттай байх ёстой. Сурах бичгийн агуулга, хөтөлбөрийг дур зоргоороо өөрчилдөг үзэгдэл сүүлийн жилүүдэд ноёрхсон байна. Тиймээс сурах бичгийн агуулгыг судлах Ажлын хэсэг байгуулсан. Нэг багш түүхийн хичээлийн сурах бичиг гээд холион бантан болсон зүйл авчирч үзүүлсэн. Хүүхэд нь байтугай хичээл заах багш нь өөрөө ойлгохгүй болчихсон явж байна. Энэ жил 12 дугаар анги сурах бичиггүй байгаа. Хичээл сонгоно гэж яриад л байх юм. Би багш нарыг дуудаж уулзлаа. Хичээл сонгон л гээд байдаг, гурван жил математикийн хичээлийг сонгож судалсан хүүхэд хаа хүрэх вэ гэж асуусан. Гэтэл багш нар нь хаа хүрэхээ мэдэхгүй байна. Дээд сургуулийн нэгдүгээр курсийн хичээл үзэх юм уу, дунд сургуульдаа тэрийг үзээд, их сургуульд ороод дахиад судлах юм уу гээд ойлгомжгүй асуудал гардаг. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуульд түвшин тогтоох хэрэгтэй байх.

Их, дээд сургуулиар орохоор ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийн сурлагын чанар сул байна гэж шүүмжилдэг. Иймээс сурлагын чанарыг сайжруулахад анхаарна. Түүх, физикийн хичээлийг ямар түвшинд мэддэг байх ёстой вэ гэдэг жишгийг тогтоох хэрэгтэй байх. 20 гаруй жилийн өмнө тааруухан сурлагатай хүүхдүүд их, дээд мэргэжил гэж ярихаас илүү барилгын засал чимэглэлчин, эсвэл ямар ч байсан мэргэжил эзэмших л зорилготой байдаг байсан. Түүнээс дунд хэмжээнд боловсрол эзэмшчихээд их сургуульд орно гээд зүтгээд байдаггүй л байлаа.

-Сүүлийн үед МСҮТ-д элсэх хүүхдийн тоо их цөөрсөн гэж ярих юм билээ. Дунд мэргэжилтэн бэлтгэх талаар та хэр анхаарч ажиллах вэ?

-МСҮТ манай яамны харьяанд байдаггүй л дээ. МСҮТ төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог учраас ихэнх нь их, дээд сургуульд ордог. Тэгэхээр стандартын боловсрол эзэмшүүлж байгаа учраас манай яамнаас гаргасан сургалтын системийг мөрдөх ёстой гэж үздэг.

-Танай Засгийн газар оюутны 70 мянган төгрөгийг үргэлжүүлж олгоно гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл сая хасах шахлаа, ирэх жилээс оюутны тэтгэлгийг өгөх, эсэх нь тодорхойгүй байна. Оюутны тэтгэлгийг өгөх нь зөв үү, эсвэл бүр болих ёстой юу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оюутны тэтгэлгийг үргэлжлүүлж олгохоор тусгасан. Энэ хичээлийн жилд оюутнуудын тэтгэлгийг олгохоор болсон. Үүнээс гадна Боловсролын тэтгэлгийн сан байгуулж байгаа. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар журам батлагдвал ойрын үед сургалтын зээл олгох нөхцөл бүрдэнэ. Төсвөөс мөнгийг нь гаргаад арилжааны банкуудаар дамжуулж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Сургалтын төлбөрийн зээл авсан оюутны мөнгийг сургуулиудынх нь данс руу шилжүүлэх байдлаар зохицуулна. Гэхдээ журам батлагдсаны дараа нарийн мэдээлэл өгөхгүй бол зарим зүйл нь хараахан тодорхой болоогүй байна.

-Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулснаас болоод зарим багш ачааллаа дийлэхээ больж, зарим нь зав чөлөөтэй суудаг болсон гэсэн шүүмжлэл гараад байгаа. Багш нар ч гэсэн танд хандсан байх. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинжлэх ухааны ямар хэмжээний мэдлэг боловсрол эзэмшсэн хүнийг дээд мэргэжилтэн гэх вэ гээд дэлхий дахинд үнэлсэн үнэлэмж бий. Тухайн сургуулийн боловсрол эзэмшүүлж буй арга барилыг нь судалж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Олон улсын томоохон сургуулиуд бол диплом нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Манай их, дээд сургуулийн дипломыг ихэнх улс хүлээн зөвшөөрдөггүй. Монгол хоёр хөршийн их сургуулийн дипломыг хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тэгэхээр тийм хэмжээнд л боловсрол эзэмшүүлэх ёстой. Хичээл сонгуулна гэдэг чинь аль болох сул дүн тавих, шаардлага бага тавьдаг хандлага ажиглагддаг. Гэтэл сургалт гэдэг бол хатуу шаардлага тавьж, лантуун доор явуулж байж л хүүхэд сурна. Ер нь хүүхдийн анхаарлыг сулруулах, сурлагын чанарт нөлөөлөх элдэв зүйлийг хэрэглэхийг хориглох хэрэгтэй.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарт зарцуулах санхүүжилтийг тав дахин нэмнэ гэж тусгасан. Энэ амлалт биелэх үү. Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд яам хэр анхаарч ажиллах вэ?

-БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны урилгаар бид яваад ирлээ. Манай улсад Шинжлэх ухааны парк байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохирсон. Өмнө нь судалгаа шинжилгээ хийсэн зүйл байгаа юм билээ. Тиймээс хамтарсан инкубатор, Технологи дамжуулах төв байгуулахаар тохиролцсон. Технологи дамжуулах төв байгуулчихвал гарааны олон компани бүтээгдэхүүнээ зах зээлийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Инновацийн бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулж чадвал манай улсын эдийн засаг солонгорно гэсэн үг. Хоёр талаасаа сайн ажиллаж үр дүнд хүрэх яриа хэлэлцээр хийлээ. Мөн эрдэмтдийг урд хөршид мэргэжил дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамруулахаар болсон. Цалин зардлыг нь цаанаас нь олгох болохоор манай эрдэмтдэд том боломж олдож байгаа юм. Мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаанд зарцуулах мөнгийг тав дахин нэмэхээр тусгасан хэдий ч төсөв санхүүгийн байдлаас болоод энэ жил хэрэгжүүлэх бололцоогүй байна.

САНАЛ БОЛГОХ