Телевиз үйлдвэрлэгчид хэрэглэгчдийг мэхэлдэг нь тогтоогдлоо

Технологийн цаг

АНУ-ын “Байгалийн нөөц хамгаалах зөвлөл” олон нийтийн байгууллагаас телевиз үйлдвэрлэгч гурван том компанийг хэрэглэгчид болон зохицуулах байгууллагуудыг хууран мэхэлсэн хэрэгт буруутгав. Samsung, LG Electronics, Vizio компанийн үйлдвэрлэж буй телевиз туршилтаар энгийн үеийнхээс хавьгүй бага цахилгаан хэрэглэж байгааг тус байгууллагаас гаргасан тайланд тайлбарлажээ.

Дээрх байгууллагаас явуулсан туршилтаар Samsung, LG компанийн үйлдвэрлэдэг нимгэн телевиз цахилгааны эрс хэмнэлттэй горимд шилжиж, энгийн нөхцөлд ашиглах тохиолдолд цахилгаан зарцуулалт 45 хүртэл хувиар өсөж байлаа. Туршилтын дүнд тулгуурлаж, тус байгууллага телевиз үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүндээ хууран мэхлэх программ суурилуулсан гэсэн дүгнэлт хийсэн байна.

Samsung, LG Electronics, Vizio компани нь АНУ-ын телевизийн зах зээлд борлуулалтаараа эхний гуравт ордог. Эдгээр үйлдвэрлэгчийн телевизийн цэсэн дэх тохиргоогоор цахилгаан хэмнэх горимд шилжүүлэх тохиолдолд хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр үйлдвэрийн тохиргоонд нь “Сэмхэн” тохируулдаг байна. “Луйвар”-аас болж телевизийн цахилгаан зарцуулалт хэрэг дээрээ хоёр дахин өсдөг болохыг дээрх байгууллага илрүүлжээ.

Дээрх компаниудын телевизүүд АНУ-ын айл өрхөд жил бүр 120 сая ам.долларын нэмэлт зардал үүсгэдэг аж. Үүний зэрэгцээ хүрээлэн буй орчныг илүү бохирдуулдаг гэсэн дүгнэлтийг тус байгууллага хийлээ. Телевиз үйлдвэрлэгчид уг зэмлэлд хариу өгөөгүй ч, туршилтын дүнг үгүйсгэж зүрхлэхгүй хэмээн тус байгууллага тайлбарлав.

САНАЛ БОЛГОХ