ОХУ Хоккайдо арлыг өөрийн газар нутагтай холбох гүүр барина

Мэдээ

ОХУ Японы хойд хэсгийн Хоккайдо арлыг өөрийн газар нутагтай холбох гүүр барихаар төлөвлөж байгаа гэж Японы “Sankei” сонинд мэдээлжээ. Энэхүү гүүр нь Японы газар нутгийг Транс-Сибирийн төмөр замтай холбож, Японоос орж ирэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэж “Sankei” сонинд онцолсон байна. Үүнээс гадна бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ОХУ-ын Казань болон Владивостокийн газар нутаг дахь авто замыг өндөр хурдны галт тэрэгний зам болгон өөрчлөх ажил хийгдэх юм байна. Түүнчлэн хоёр улсын хоорондын аялал, жуулчлал төдийгүй бусад дагалдах салбаруудыг дэмжих асуудлууд мөн яригдаж байгааг “Sankei” мэдээллээ. ОХУ-ын дэвшүүлсэн энэхүү санаачилга нь хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ажил юм. Энэ хүрээнд гүүр барих ажлаас гадна нийт 50 орчим төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргаад байна.



САНАЛ БОЛГОХ