Өндөр үнэтэй бензин хэрэглэхийн учир

Авто зах зээл

Автомашиндаа үйлдвэрлэгчээс заасан маркийн бензин ашиглах нь хамгийн зөв сонголт

Машиндаа AИ-92-ын оронд октаны тоо ихтэй, үнэтэй бензин хэрэглэвэл дээр гэсэн зөвлөгөөг жолооч нарт өгөх нь элбэг. Октаны тоо нь шатахууны детонац тэсвэрлэх чадварыг илэрхийлдэг юм. Октан их байх тусам ачаалалтай нөхцөлд ч цилиндрт шаталт жигд явна. Амьдрал дээр хуучны машинд энгийн, орчин үеийн загварт сайн бензин юүлсэн нь дээр гэсэн бичигдээгүй журам түгээмэл.

АНУ-ын автомашин хэрэглэгчдийн холбоо (American Automobile Association- AAA) асуултын хариуг олох зорилгоор өвөрмөц туршилт явуулж үзжээ. АНУ, Канад, Бра зил зэрэг улсад бензиний октаны хэмжээг тодорхойлдог арга бусад улсынхаас зөрдөг нь туршилт явуулах шалтгаан болсон байна. Дэлхийн улс орнууд октаны тоог лабораторийн туршилт болон шаталтаас нь шууд хэмжих гэсэн үндсэн хо ёр аргаар хэмждэг. Нэг ижил шатахуун хэмжих тохиолдолд эхний арга нь заавал октаны тоо ихтэй гардаг байна. ОХУ октаны тоог туршилтын аргаар хэмждэг бол АНУ-д дээрх хо ёр аргын ари фмети к дунджаар тооцдог AKI (Anti-Knock Index) хэмээх арга ашигладаг  Шатахууны хувьд АНУ-ын Regular буюу 87 дугаартай шатахуун АИ -92-той , 90 AKI (Plus) нь АИ-95-тай, Premium буюу 91-93 АKI нь АИ -95, АИ -98-тай тохирдог.

Дэлхийн улс орнууд октаны тоог хоёр аргаар хэмждэг.

AAA туршилтын загвараар Regular буюу АИ-92 ашигладаг автомашинуудыг сонгожээ. Хэд хэдэн төрлийн туршилтын эцэст ийм автомашинд Premium буюу АИ-98 бензин ашиглах нь ямар ч ашиггүй гэсэн дүгнэлтийг тус байгууллага гаргасан байна. Илүү сайн бензин хэрэглээд автомашины хур, хүч, шатахуун зарцуулал , хорт ялгарлын хэмжээ ч өөрчлөгдсөнгүй. Энгийн Regular хэрэглэвэл зохих автомашиныг АНУ-ын хэрэглэгчид жил бүр 2.1 тэрбум Premium бензинээр “угжиж ” байгааг тус байгууллага тооцоолоод байна.

Туршилтад 3.6 литрийн V6 хөдөлгүүртэй Dodge Charger, 5.7 литрийн V8 хөдөлгүүртэй Toyota Tundra, хо ёр литрийн хөдөлгүүр бүхий Mazda 3 загвар ашигласан юм. Туршилтын дүнг нарийвчлан авч үзэх тохиолдолд Premium-ээр цэнэглэсэн Charger, Tundra-ийн хөдөлгүүрийн чадал үл ялиг буюу тус бүр 0.29 болон 1.51 хувиар буурсан нь хачирхалтай. Харин Mazda 3-ын хөдөлгүүр гурван морины хүчээр буюу 2.36 хувиар сайжирчээ. Шатахуун зарцуулалт, утааны ялгарлын хэмжээ ч Regular бензинээр ажиллах нөхцөлөөс бараг зөрсөнгүй. Гэтэл Premium бензин Regular-аасаа даруй 23 хувиар үнэтэй.

Гэхдээ дээрх туршилтын дүнд үндэслэн энгийн бензинээр ажилладаг машинд дээд зэрэглэлийн шатахуун хийх нь утгагүй гэсэн дүгнэлт яаран гаргах нь буруу хэмээн зарим шүүмжлэгч тайлбарлаж байна. Учир нь дээрх автомашинуудын хөдөлгүүр нь хамгийн энгийн бүтэцтэй буюу шатахуун атмос ферийн даралтаар цилиндрийн шатах кам ерт урсан ордог технологитой. Угаасаа Naturally aspirated engine гэгддэг ийм хөдөлгүүр нь АИ -92 ашиглах зориулалттай. Харин илүү нарийн технологи, жишээлбэл Direct Injection буюу шатах кам ерт бензинийг даралтаар шахдаг, шахалтын зэрэг өндөр, турбо ком прессортой гэх мэт нөхцөлд туршилт өөр дүнтэй гарна.

Хэрэг дээрээ авто үйлдвэрлэгчид нарийн технологитой хөдөлгүүрт детонац тэсвэрлэх чадвар сайтай бензин ашиглахыг шаарддаг. Ийм учраас автомашиндаа үйлдвэрлэгчээс заасан мар кийн бензин ашиглах нь хамгийн зөв сонголт хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Японы үйлдвэрлэгчдийн автомашины техни кийн пас портонд Regular гэж байгаа бол АИ -95- тай тохирдог юм.

САНАЛ БОЛГОХ