Монголоос өөдрөг ирээдүй хүлээж байна
Монголд 3.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн
Монгол Улсад нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) тэргүүн дэд ерөнхийлөгч Филлип Беннеттэй ярилцлаа. Тус банк Монгол Улсад дахин 3.5 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг тэрбээр тодотгов.
-Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Монгол Улсын өнгөрсөн 10 жилийн түншлэлд та ямар дүн тавих вэ?
-ЕС БХБ Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсний 10 жилийн ой тохиож байна. Эргээд харахад, энэ бол багагүй хугацаа. Бид энэ хугацаанд Монгол Улсад 80 орчим төсөл хэрэгжүүлж, нийт 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул уурхай, олборлох салбарыг чиглэсэн. Мөн Монголын тэргүүлэх компаниуд болон санхүүгийн байгууллагад чамгүй хөрөнгө оруулсан байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, Засгийн газартай байгуулсан түншлэлдээ сэтгэл хангалуун байгаа. Монголын ирээдүйг гэрэлтэй харж байна. Тиймээс ирэх жилүүдэд Монголд нийт 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Манай бан кны хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг чиглэдэг. Үүгээрээ бусад хөрөнгө оруулагчаас ялгардаг. Өнгөрсөн 10 жилд манай банк уул уурхайн салбарт анхааран ажилласан. Харин одооноос уул уурхайн бус салбарыг дэмжихэд алсын хараагаа чиглүүлж байна. Тодруулбал, хотын хөгжил, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой. Зөвхөн тээвэр бус, шугам сүлжээ, ус, дулааны асуудал ч багтана.
-Хэдхэн жилийн өмнө 20 хувьд дөхөж байсан Монголын эдийн засгийн өсөлт өдгөө тэг рүү тэмүүлж байна. Манай улсын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
-Сүүлийн 3-4 жилд Монгол Улс амаргүй үеийг туулж байна. Евро пын сэргээн босголт, хөгжлийн банк энэ хүнд үед Монгол дахь хөрөнгө оруулалтаа хоёр дахин нэмэгдүүлсэн. Зөвхөн энэ хугацаанд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Бидний хийсэн хөрөнгө оруулалтаас ЕСБХБ Монголын ирээдүйг хэрхэн дүгнэж байгаа нь тодорхой харагдах болов уу .
Уул уурхайн бус салбарыг дэмжихэд алсын хараагаа чиглүүлнэ
Манай банкнаас гадна Японы “Softbank” тэргүүтэй хөрөнгө оруулагчид говийн сэргээгдэх эрчим хүчний боломжийг олж хараад байна. Харамсалтай нь, бүс нутгийн эрчим хүчний систем нь Зөвлөлтийн үеийн, зардал өндөр, өгөөж бага. Хөрөнгө оруулагчдад тулгараад буй нэг сорилт нь энэ. Иймд өгөөжийг өсгөх, гарцыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Монгол бол өргөн боломжийн орон гэдэгтэй би санал нийлдэг. Тиймээс дэд бүтэц, эрчим хүчнээс гадна банкаар дамжуулан иргэд, жижиг, дунд би знес эрхлэгчдэд хүрч ажиллахыг хичээж байна. Мөн ногоон эдийн засгийн шилжилтийн страт еги боловсруулж байна.
» ЕСБХБ-ны хөрөнгө оруулалт хувийн хэвшлийг чиглэдэг.
» Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн сэргээгдэх эрчим хүчний төслийн хөрөнгө оруулагч нь ЕСБХБ.
-ЕСБХБ-ны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд танай банкны бүс нутгийн эдийн засагт гүйцэтгэсэн үүрэг гэвэл та юуг хэлэх вэ?
-Евро пын сэргээн босголт , хөгжлийн бан кны санхүүжилттэй нийт 4500 төсөл дэлхий даяар хэрэгжиж байна. Манай бан к ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад хөрөнгө оруулж, тэднийг шинэ үетэй хөл нийлүүлэн алхахад туслах зорилготой. 2006, 2007 онд танай улсад ажиллагаа явуулж эхлэхэд Монгол Улс шилжилтийн үедээ байсан. Тэр үед бид эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн институт, хөдөө аж ахуйн салбарт анхааран ажилласа. Цаашид санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой байна. Одоогоор энэ салбарын хөгжил харьцангуй эхэн үедээ байна . Монголд хийх , хэрэгжүүлэх ажил их байна. Ирэх 15 жилд томоохон боломжууд Монголоос гарч ирнэ гэж найдаж байна. Би Монголд ирэх бүртээ томоохон өөрчлөлт гарсныг хараад гайхдаг. Монгол Улс одоо суурь асуудлаа шийдэх цаг болсон.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй