“Парисын хэлэлцээр” хүчин төгөлдөр болох боломж бүрдлээ

Мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Парисын хэлэлцээр”-ийг Европын Холбоо батламжиллаа. Ингэснээр тус хэлэлцээр албан ёсоор хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэж буй бөгөөд 55 улс нэгдсэн байна. Эдгээр улс нь дэлхийн хэмжээнд хүлэмжийн хийн ялгаруулалтын 55-аас дээш хувийг бүрдүүлж байгаа юм. Хэлэлцээрийн гол нөхцөл бүрдсэнээс хойш 30 хоногийн дараа “Парисын хэлэлцээр” албан ёсоор хүчин төгөлдөр болно. Харин хүчин төгөлдөр болох үетэй зэрэгцээд ирэх сарын 7-нд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар” НҮБ-ын Суурь конвенцийн талуудын бага хурлын 22 дугаар чуулган Мороккод зохион байгуулагдах аж. Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дэх чуулга уулзалтаар санаачилсан “Парисын хэлэлцээр” хүчин төгөлдөр болсноор улс, орнууд дэлхийн дулаарлыг жилд дунджаар хоёроос доош хэмд барих зорилттой ажиллах юм.



САНАЛ БОЛГОХ