Истанбул хотод болсон халдлагын улмаас 11 хүн амь үрэгдлээ

Мэдээ

Туркийн нийслэл Истанбул хотод цагдаагийн автобус халдлагад өртөж, 11 хүн амь үрэгдлээ. Гэмт этгээдүүд цагдаагийн автобус явж өнгөрөх үед тэсрэх бөмбөг суурилуулсан автомашиныг алсын удирдлага ашиглан дэлбэлсэн байна. Тус хотын төв эмнэлгээс мэдээлснээр халдлагын улмаас цагдаагийн долоон ажилтан, энгийн дөрвөн иргэн амь үрэгдэж, 36 хүн эмнэлэгт хүргэгджээ. Одоогийн байдлаар дөрвөн сэжигтнийг түр саатуулж байгаа ч гэмт хэргийг үйлдсэн бүлэглэлийг баттай тогтоогоогүй байна. Хэдий тийм боловч Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоан урьд өмнө нь үүнтэй төстэй халдлага үйлдэж байсан Курдын зэвсэгт бүлэглэлийг буруутгаад "Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах тангараг өргөсөн Төрийн албан хаагчдын аминд хүрсэн нь уучилж боломгүй хэрэг" гэж мэдэгдлээ. Үүнээс өмнө буюу хоёр, гуравдугаар сард Курдын зэвсэгт этгээдүүд цагдаагийн машиныг онилсон халдлага үйлдэж байжээ.

Б.Дашням

Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com


САНАЛ БОЛГОХ