“Amazon” компани 120 мянган түр ажилтан авна

Мэдээ

Баярын улирлыг тохиолдуулан “Amazon” компани 120 мянган түр ажилтан авахаа зарлажээ. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдий жижиглэн худалдааны “Macy’s”, “Target Corporation” болон “Kohl” компаниуд энэ жил харьцангуй цөөн тооны түр ажилтан авахаа мэдэгдсэн ч энэ онд тогтмол ажлын байртай болох хүмүүсийн тоо нэмэгдэхээр байгааг тус компаниас онцолжээ. Тодруулбал, өнгөрсөн онд нийт 14 мянган түр ажилтан тогтмол ажлын байртай болсон байна. Үүний зэрэгцээ “McDonald's” компани зардлаа бууруулах зорилгоор ресторануудынхаа франчайзинг эрхээ зарж байгаатай холбогдуулан компанийн орлого татварыг үл тооцон 130 сая ам.доллараар нэмэгджээ. Тус компани 2018 он гэхэд 4000 салбар нэгжээ зарж, 500 сая ам.доллар хэмнэхээр төлөвлөөд байна.



САНАЛ БОЛГОХ