БНХАУ тэрбумтнуудынхаа тоогоор тэргүүллээ

Мэдээ

БНХАУ тэрбумтнуудынхаа тоогоороо АНУ-ыг дахин давсан байна. БНХАУ-д 594 тэрбумтан байгаагаас баялгийн үзүүлэлтээрээ үл хөдлөх хөрөнгийн магнат Ван Жианлин 32.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлж байгаа ажээ. Харин АНУ-ын хувьд 535 тэрбумтан байгааг “Hurun” байгууллагаас тогтоосон байна. “Alibaba” группийн үүсгэн байгуулагч Жак Магийн хөрөнгө өнгөрсөн оноос 41 хувиар өсч, БНХАУ-ын хамгийн чинээлэг эрхмүүдийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Хэдийгээр тус улс тэрбумтнуудын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа боловч дэлхийн хамгийн чинээлэг 20 эрхмийн жагсаалтад нэг нь ч багтаж чадаагүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Олон улсын хэмжээнд “Forbes” сэтгүүлээс гаргасан үзүүлэлтээр Билл Гейтс хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа юм. Харин түүний араас “Zara”-ийн Амансио Ортега болон АНУ-ын тэрбумтан Уоррен Баффет нар бичигдэж байна.



САНАЛ БОЛГОХ