Н.Наранбаатар: Миний эцсийн “зогсоол” жааз байх болно
Амьдралд үнэн байх юмсан гэж боддог
Холоос гүйдэлтэй борлог минь
Сулдаа ганхам жороо доо
Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг аа хэмээн Д.Лувсаншарав гуйан “Би чамд хайртай” дууг дуучин Н.Наранбаатар /Наагий/ жааз хөгжмийн хэмнэлд оруулан, хөнгөн гэгч нь дуулав. Тэрбээр хуучны уянгалаг, хит дуунуудыг жааз хэмнэлд оруулан дуулсан “Миний захидал” нэртэй цомгоо удахгүй гаргах гэж байна. Түүнтэй уулзан, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таныг багаасаа дуучин болох хүсэлтэй байсан ч тэс өөр мэргэжил сонгосон гэж дуулсан. Яагаад дуучны мэргэжлээр сураагүй юм бэ?
-Өсвөр насандаа л гаргасан шийдвэр. Тэр үед хэдэн найзыгаа дагаад аялал жуулчлалын мэргэжлээр сурахаар болсон. Харин энэ шийдвэртээ би хэзээ харамссан гээч? Сургуулиа төгсөөд “Naturе sound” дуулаачийн курст Дашка ахынхаа удирдлаган дор очихдоо. Би тэнд найман жил ажиллаж, урлагийнхны 50 гаруй цомог дээр ажилласан. Олон ч зүйл сурч, асар их туршлага хуримтлуулсан. Энэ үед “Наагий чи ямар тэнэг юм бэ. СУИС-д ороод дөрвөн жил сураад төгсчихгүй яав даа” гэж бодож байлаа. Одоо хүртэл өөрийгөө гайхдаг шүү. Нэг сонин зүйл нь аялал жуулчлалаар сурч байхдаа би нэгдүгээр курсээс эхлээд төгсөн төгсөтлөө мэргэжлээрээ ажилласан байдаг. Харин төгссөнийхөө дараа нэг ч удаа ажиллаагүй. Хүний хувь төөрөг, амьдралынх нь зам цаанаасаа өгөгдөлтэй байдаг юм шиг.
-Найман жил гэдэг маш урт хугацаа. Хэт их хугацаа зарцуулсан юм шиг санагддаг уу?
-Энэ хугацаанд урлагийн ах эгч нартай болж, хүрээлэл маань өссөн. Туршлага хуримтлуулсан он жилүүд байсан. Эргээд бодоход би энэ хугацаанд огт харамсдаггүй. Учир нь одоо миний хийх гэж эхэлж байгаа уран бүтээл маань аажим аажмаар явж, үр дүнд нь насаараа бахархах мэдрэмж өгнө гэдэгт итгэдэг. Би хэсэг дуулаад алга болох биш, д ал, наян нас хүртлээ тайзан дээрээ амьдарна гэж боддог.
Хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал заавал амжилтад хүрдэг
-Насаараа л урлагт зүтгэнэ гэж ойлголоо.
-Бүх насаараа дуулна. Яагаад гэвэл надад тийм том давуу тал бий. Жааз, сонгодог талын уран бүтээл хийнэ. Барууны том дуучидтай өөрийгөө харьцуулж, тэдний хэмжээнд очино гэж мөрөөддөг. Хүн үнэн сэтгэлээсээ мөрөөдөж чадвал заавал амжилтад хүрдэг гэж ээж маань надад хэлдэг юм.
-Жааз хөгжмийн онцлог нь юу юм бэ?
-Жааз, блюз хөгжим XVIII зууны сүүлээр гуниг зовлон, ядуу зүдүү байдал, боолчлолоос үүссэн у рсгал. А НУ-ын Н ью Орлеаны хар арьстнуудаас үүсэлтэй гэж үздэг. Тиймдээ ч хамгийн үнэ цэнэтэй хөгжмийн нэг хэлбэр. Бүхий л хөгжим жаазаас үүссэн байдаг. 1930-аад оноос хойш өөрийн хэлбэрийг олж, хүн бүр сонирхлоороо салаалуулан хөгжүүлсэн. Харин одоо хөгжлийнхөө дээд түвшинд ирчихлээ. Энэ хэрээр сонсогч нь багасч байна. Яг мэргэжлийн жааз тоглодог, дуулдаг, сонсдог хүмүүс нь ойлгодог болжээ. Миний хувьд хөгжмийн энэ урсгал гайхамшиг. Гэхдээ би сонгодог, поп урсгалаар ч дуулна. Харин эцсийн зогсоол нь жааз байх болно.
-Таньд анх яагаад жааз урсгалаар дуулъя гэсэн сэдэл төрсөн юм бэ?
-Хүн хөгждөг шүү дээ. Найман жил студид ажиллахдаа өөрийгөө хөгжүүлж байсан. Миний найзууд анх Фрэнк Синатрагийн “My way”, “Fly me to the moon”, “It was a very good year” зэрэг дуунуудыг дуурайж дуулдаг байсан. Тэр үеэс л автаж эхэлсэн гэх ү ү д ээ. Тэгээд л эргэж буцалтгүй орсон доо.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу. Цомог гаргах гэж байгаа гэж дуулсан?
-”Миний захидал” нэртэй СD-нийхээ ажлыг хийгээд дуусчихсан байна. Энэхүү цомогтоо Монгол дуунуудыг жааз урсгалаар дуулсан. Мөн дундаа нэг ч зогсолтгүй, ямар ч алдаа мадаггүйгээр бичсэн гэдгээрээ миний цомог онцлог. Цомгийнхоо нүүрэнд “Өрнийн салхи зүрхэнд хүрч, Монгол аялгуутай найрсан нэгдэж, хүмүүний сэтгэлийг хөдөлгөх тэр мөчид би дуулахын жаргалыг мэдэрнэ” гэж бичсэн. Мундаг байна уу? (инээв). Өрнийн гэдэг нь өнөө л жааз хөгжмөө хэлж байгаа юм. Өрнөөс гаралтай урсгалыг Монгол аялгуутай сүлсэн гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон.
-Таны зорилго юу вэ?
-Жааз дуучны хувьд би Монгол дууг энэ хөгжимтэйгөө хослуулан, нутагшуулах зорилготой. Гаднынхныг дуурайж уран бүтээл хийж болохгүй. Тэртээ тэргүй 100 жил хөгжиж, дэлхийн алдартай уран бүтээлчдийн хүртээл болсон энэ урлагийг Монголд тэр чигт нь хуулах онцгүй. Аливаа зүйл алхам алхмаар дээшлэх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Үсрэнгүй хөгжил гэж хаана ч байхгүй. Чи өөрөө хэт хөгжсөн байж болох ч ойр тойрныхон чинь ямар байна вэ гэдэг чухал. Тиймээс хүмүүсийн сонсож байгаа зүйлийг дахин хүргэх биш хүмүүсээр хүрээлүүлэх, хэзээд ч үнэ цэнээ алдахгүй уран бүтээл туурвих зорилготой.
-Тайзан дээр та маш эрч хүчтэй харагддаг. Амьдрал дээр ямар байдаг вэ? -Амьдралд үнэн байх юмсан гэж хүсдэг. Мэдээж амьдрал дээр тайзан дээрхээсээ илүү цоглог байж чадахгүй юм.
-Таны амьдралын аз жаргал юу вэ?
-Хэдхэн хоногийн өмнө бага охиноо тэврээд хацар дээр нь үнсэхдээ “Үүнээс илүү аз жаргал гэж байдаг гэж үү” гэж өөртөө хэлж байсан. Манай бага охин нэг ойтой. Харин том нь дөрвөн настай. М иний охидууд надад хамгийн царайлаг, хамгийн авьяастай нь. Мэдээж тайзан дээр байхдаа аз жаргалыг мэдэрнэ.
-Харин та өөрөө хүүхэд насандаа ямар байв?
-Би айлын хоёр дахь хүүхэд. Дээрээ нэг эгчтэй, доороо нэг дүүтэй. Гэхдээ гэр дотроо хамгийн царай муутай нь би. Харин манай хоёр маш царайлаг. Би яагаад и йм ц арай м уутай төрчихсөн ю м, бүү мэд. Эсвэл ээж маань намайг тээж байхдаа тойг мөлжихөө мартсан байх. Намайг зургадугаар ангид байхад манайх хотод шилжин орж ирсэн.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй