Тайюань хотын такси үйлчилгээний тээврийн хэрэгслийг цахилгаан автомашинаар сольжээ

Экологи

БНХАУ-ын Шаньси мужийн Тайюань хотын такси үйлчилгээний бүх тээврийн хэрэгслийг цахилгаан автомашинаар сольсон байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр таксины үйлчилгээнд явж байсан 8000 гаруй тээврийн хэрэгслийг БНХАУ-ын “BYD” компанийн “Е6” маркийн бүрэн цахилгаан автомашинаар сольжээ. Энэхүү ажиллагаанд зориулж БНХАУ-ын Засгийн газраас 800 сая юань зарцуулсан ажээ. Тайюань хот 270 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий нүүрсний нөөцтэй төдийгүй агаарын бохирдлоороо БНХАУ-д тэргүүлдэг хотуудын нэг юм. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд такси үйлчилгээнд цахилгаан автомашин ашиглах алхам хийсэн байна. Үүнээс гадна БНХАУ-ийн нүүрсний компаниудын өрийн хэмжээ 3.7 их наяд юаньд хүрээд байгаа бөгөөд иймээс цаашид зардлаа нөхөхийн тулд нүүрсний салбарын 1.3 сая ажилтныг халах шаардлага тулгараад байгаа юм.




САНАЛ БОЛГОХ