Сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн том эрсдэл нь "хэт их өрсөлдөөн"

Мэдээ

Сэргээгдэх эрчим хүчний салбарын хамгийн том эрсдэл нь "хэт их өрсөлдөөн" гэж Францын “Engie” компани тодорхойлсон байна. Хэт их өрсөлдөөн нь боловсон хүчний хомсдол дагуулах эрсдэлтэй гэж үзжээ. Өнгөрсөн онд нийт 348.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдсэн гэж “Bloomberg” тооцоолсон бөгөөд энэхүү хөрөнгө оруулалтын дүнд олон тооны компани шинээр байгуулагдсан байна. Сайн тал нь өрсөлдөөн нэмэгдэж, үйлдвэрлэлийн өртөг буурах нөхцөлийг бүрдүүлжээ. Францын Төрийн өмчит “Engie” компани өнгөрсөн оноос сэргээгдэх эрчим хүчинд төвлөрч, нүүрснээс татгалзах шийдвэр гаргасан ч Монголд хэрэгжүүлэх Дулааны V цахилгаан станцын төсөлд оролцох шийдвэр шинэ бодлогоос өмнө гарсан учир дээрх төслийг орхихгүй гэж мэдэгдэж байсан юм.



САНАЛ БОЛГОХ