"Infiniti" бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэнэ

Мэдээ

"Nissan" компанийн тансаг ангиллын брэнд "Infiniti" бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх талаар судалгаа хийж байна. Судалгааны хүрээнд БНХАУ-ын зах зээлийн эрэлтийг тооцож байгаа аж. "Infiniti" Хятадын хэрэглэгчдэд есөн загвар санал болгодог ба эдгээрээс гурав нь хосолмол хөдөлгүүртэй. "Infiniti"-ийн Ерөнхийлөгч Роланд Круэгер "Цахилгаан автомашинаа Хятадын зах зээлд зориулж үйлдвэрлэх нь гарцаагүй, харин хамгийн тохиромжтой үе хэзээ вэ гэдгийг хэлэлцэж байна" гэж мэдэгджээ. Түүнчлэн "Tesla Motors", "BMW" брэндүүд Хятадад цахилгаан автомашины зах зээлээ тэлэх хүлээлттэй байгаа юм. Учир нь БНХАУ өнгөрсөн онд АНУ-ыг давж, цахилгаан автомашины хамгийн том зах зээл болсон.

Хятадын Засгийн газар дэд бүтэц болон худалдан авалтыг дэмжих татаас зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулжээ. "Infiniti"-ийн хувьд "LE" хэмээх төслийн загвартаа суурилсан бүрэн цахилгаан автомашиныхаа үйлдвэрлэлийг хойшлуулаад байгаа юм. Гэхдээ хосолмол хөдөлгүүртэй загваруудад илүү анхаарч байна гэж "Infiniti"-ийн Ерөнхийлөгч Роланд Круэгер онцолжээ.



САНАЛ БОЛГОХ