Д.Трамп, В.Путин нар "холбоотой юу"

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын туслахаар ажиллаж байсан хүмүүс ОХУ-ын Засгийн газрын тагнуулын хөтөлбөрийг дэмжигч компанитай холбоотой талаар "New York Post" мэдээллээ. Тодруулбал, Д.Трампын кампанит ажлыг удирдаж байсан Паул Манафорт, Рик Гэйтс нар автомат таних системийн "EyeLock" компанитай санхүүгийн холбоотойг эх сурвалжууд баталсан байна. "EyeLock" компани өмнө нь ОХУ-ын Засгийн газарт дотоодын тагнуулын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд тоног, төхөөрөмжөөр хангах санал тавьж байжээ. Хоёр туслахын мэдээлэлтэй холбоотойгоор Д.Трамп, В.Путин нарыг холбоотой гэх таамаглал олон нийтийн дунд үүсчээ.

Одоогийн байдлаар "ABC News"-ээс явуулсан урьдчилсан санал хураалтаар Хиллари Клинтон Дональд Трампаас 12 хувиар илүү саналтай байна. Мөн "Bloomberg"-ийн урьдчилсан санал хураалтаар Х.Клинтон Д.Трампыг 8.1 хувийн саналаар илүүрхэж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ