Хөөт-Бичигтийн төмөр замын ТЭЗҮ-ийг ирэх сард хүлээн авна
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажлыг БНХАУ-ын Төмөр замын гуравдугаар товчоотой хамтран эхлүүлсэн. Энэ ажлыг ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд эцсийн байдлаар хүлээн авна гэж "Монголын төмөр зам" компани мэдээллээ. Үүнээс гадна "МТЗ" компани эдийн засгийн ач холбогдолтой, ачаа тээвэр, ложистикийн үйл ажиллагааг дэмжсэн төслүүдийн хүрээнд эрчимтэй судалгаа эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 6200 орчим ачааны вагон ашиглаж байгаагаас 44 хувь нь буюу ойролцоогоор 2700 вагоны ашиглалтын хугацаа дууссан байна. Тиймээс улсын хэмжээнд "парк шинэчлэл" хийхээр төлөвлөж байгаа ажээ. Гэхдээ Оюу Толгойн салаа төмөр зам, Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Хөөт–Бичигтийн болон Эрдэнэт–Овоотын төмөр замууд ээлж дараагаар баригдаж ашиглалтад орсны дараа шинэчлэл хийх юм байна.
"МТЗ"-ын тооцоолсноор шинэ төмөр замын шугамуудыг тавьснаар парк шинэчлэлтэд ойролцоогоор 10 мянга орчим хагас вагоны эрэлт хэрэгцээ гарч ирнэ. Тиймээс энэ төслийн хүрээнд өргөн, нарийн царигийн хагас вагон үйлдвэрлэх, их засвар хийх зориулалт бүхий “Ачааны вагоны үйлдвэр”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ, ОХУ, Украйн, ХБНГУ, Казахстан, Узбекистан зэрэг орны ижил төстэй үйлдвэрүүдийн аль тохиромжтой арга барилыг нэвтрүүлэх юм байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй