БНХАУ-д дахин орон сууц худалдан авах хүсэлтэй гэр бүл салахаас өөр сонголтгүй болсон гэв

Мэдээ

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөөсрөлийг дарах БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй арга хэмжээ хуурамч гэр бүл салалтын шалтгаан болж байна. Учир нь дахин орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд үүнээс өөр сонголт үлдээгүй ажээ. 2016 оны эхний есөн сард БНХАУ-ын том хотууд дахь шинэ орон сууцны үнэ 30 хувиар, жижиг хотууд дахь үнэ 13 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс тус улсын Засгийн газар байрны урьдчилгаа мөнгийг нэмэх, олон орон сууц эзэмшигчдийн худалдан авалтыг хязгаарлах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. БНХАУ-д үүссэн үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт 2014 оноос эхлэлтэй бөгөөд тухайн үед тус улсын Төв банк зээлийн нөхцөлийг зөөлрүүлж, бодлогын хүүгээ бууруулсан нь үнэ хөөсрөх шалтгаан болсон байна.



САНАЛ БОЛГОХ