MobiCom: Урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээ хоноггүй болсон

Технологийн цаг

Үүрэн холбооны оператор “MobiCom” корпораци урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн үйлчилгээг хоноггүй болгож, нөхцөлөө өөрчиллөө. Хэрэглэгч дугаараа 90 хоногийн хугацаанд огт хэрэглээгүй тохиолдолд автоматаар дугаар хүчингүй болно. Харин одоо урьдчилсан төлбөрт дугаар ашиглаж байгаа хэрэглэгчийн үйлчилгээний хугацаа дуусмагц энэхүү үйлчилгээнд автоматаар шилжих юм байна. Мөн дараа төлбөрт хэрэглэгчийн багцыг яриа болон датанд суурилсан болгон өөрчилсөн байна.Тухайлбал энэ нь хязгааргүй ярианы эрх 9900-29900, мессежийн эрх 4900-9900, дата эрх 14900-33900 төгрөг байгаа юм. Хэрэглэгч шаардлагатай үйлчилгээг эвлүүлэх замаар сарын суурь хураамжаа өөрөө тогтооно гэсэн үг ажээ. Тухайлбал сүлжээндээ хязгааргүй яриа, 1GB дата эрхтэй багцын суурь хураамж 24800 төгрөг болж байна. Хэдий тийм боловч дата үйлчилгээгүй багцтай байх боломжгүй болжээ. Түүнчлэн энэхүү үйлчилгээнд “iPhone” гар утас лизингээр авсан хэрэглэгч зээлийн төлбөрөө дуустал хамрагдах боломжгүй бөгөөд харин “Samsung”-ийн гар утас лизингээр авсан хэрэглэгчдэд шууд шилжих боломжтой гэдгийг тус компаниас онцоллоо.

Г.Ану

Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

САНАЛ БОЛГОХ