“Snapchat” ирэх оны эхний улиралд IPO гаргаж магадгүй байна гэв

Мэдээ

Сүүлийн үед хүч түрэн гарч ирж байгаа, нийгмийн сүлжээний “Snapchat” компани хувьцаагаа анхдагч зах зээлд гаргаснаар дөрвөн тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэхээр байгаа гэж ойрын эх сурвалж мэдэгдлээ. Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 25-35 тэрбум ам.долларын хооронд тогтох юм. Нэрээ “Snapchat”-аас “Snap” болгон өөрчлөөд байгаа энэхүү нийгмийн сүлжээний компани IPO-оо ирэх оны эхний улиралд гаргаж магадгүй байгаа юм байна. IPO-ийн андеррайтераар нь “Morgan Stanley” болон “Goldman Sachs” групп ажиллаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Харин АНУ-ын технологийг томчуудын нэг “GroupOn” компани өрсөлдөгч “LivingSocial”-ийг зургаан тэрбум ам.доллароор худалдан авлаа. Хэрэглэгчид нь аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа урамшуулал авах купон цуглуулдаг эдгээр компаниуд нэгдэн нийлснээр энэ чиглэлийн хамгийн том компани бий болох юм. “LivingSocial “өнгөрсөн гуравдугаар сард ажиллах хүчнийхээ талыг танаж байсан аж. Тухайн үед тус компанийн үнэлгээ зургаан тэрбум ам.доллар байсан юм. Хэдий тийм боловч “GroupOn”-ийн хөрөнгө оруулагчид энэ шийдвэрт сэтгэл хангалуун биш байгаа ажээ. Худалдан авалтын талаар мэдээлэл гарсны дараа “GroupOn”-ийн хувьцааны ханш 11 хувиар буурсан байна.





САНАЛ БОЛГОХ