ОУВС-аас БНХАУ-ын Засгийн газрыг зээлийн эрсдэлээ бууруулахыг сануулав
Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн БНХАУ-ын Засгийн газарт зээлийн эрсдэлээ яаралтай бууруулах сануулга өглөө. Олон Улсын Валютын Сангийн дэд тэргүүн Дэвид Липтон Шэньжэньд болсон хурлын үеэр "Аж ахуйн нэгжүүдийн өрийг яаралтай бууруулж, томоохон шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай" гэдгийг онцолсон юм. Олон Улсын Валютын Сангийн тооцооллоор БНХАУ-ын зээлдэгчид 1.3 их наяд ам.долларын зээлийнхээ хүүг төлөх чадваргүй болоод байгаа юм. Дэвид Липтон "БНХАУ-ын Засгийн газар өрийн хэмжээг бууруулах дорвитой арга хэмжээ авч чадаагүй. БНХАУ-ын эрх баригчдын арилжааны банкны чанаргүй зээлийг бууруулах бодлого байдлыг улам дордуулах эрсдэлтэй" гэж хэлжээ. Түүний танилцуулсан таамагт тусгаснаар БНХАУ-ийн нийт өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 225 хувьтай, аж ахуй нэгжүүдийн өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 145 хувьтай тэнцэж байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй