“Gilead”-ийн “Sovaldi”, “Harvoni” эмийн борлуулалт тааруу байснаас ашиг нь буурав

Мэдээ

Элэгний C вирусийн эсрэг эм үйлдвэрлэгч АНУ-ын “Gilead” компанийн III улирлын ашиг шинжээчдийн таамагт хүрсэнгүй. Тус компанийн ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар буурч, 7.5 тэрбум ам.доллар болжээ. “Gilead” компанийн хамгийн эрэлт ихтэй, элэгний C вирусийн эсрэг эмийн борлуулалт тооцоолж байснаас сайнгүй байсан нь үүнд нөлөөлжээ. Дээрх компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 2.75 ам.доллар болсон нь “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас 3.5 хувиар бага дүн болсон байна. Хэдийгээр “Sovaldi”, “Harvoni” зэрэг эм эрэлт ихтэй байдаг ч өнгөрсөн оны мөн үеийн борлуулалтаа гүйцэхгүйд хүрч байгаа юм. Үүнээс гадна “Merck & Co” болон “AbbVie” зэрэг зах зээл дэх өрсөлдөгч компаниудаас ирэх шахалтаас үүдэж, эрүүл мэндийн даатгуулагчдад их хэмжээний хөнгөлөлтийг санал болгохоос өөр аргагүйд хүрчээ. Одоогоор “Gilead” компани элэгний өөхжилтийн эсрэг, мөн бүдүүн гэдэсний кроны өвчний эсрэг эмийн туршилтаа эхлүүлээд байна.




САНАЛ БОЛГОХ